96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
НҮБ: Дэлхийн цагаачлагчдын тоо 244 саяд хүрлээ

Дэлхий даяар цагаачлан амьдрагсдын тоо сүүлийн 15 жилд 41 хувь өсч 2015 онд 244 саяд хүрлээ, эдний дотор 20 сая дүрвэгч байна гэж НҮБ мэдээллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг нийгмийн асуудал хариуцсан орлогч У Хонбо “Олон улсын энэ цагаачлалын давалгаа нь манай эдийн засаг, нийгмийн салшгүй чухал хэсэг болж байна” гэж тэмдэглэсэн байна.
“Цагаачлалын урсгалыг сайн зохион байгуулж удирдах нь цагаачлагчид, тэдний гэр бүлд төдийгүй тухайн улс орнуудад маш их ашигтай болно” гэж тэр хэлжээ.
НҮБ-ын мэдээлэлд цагаачлагчдын тоо ингэж өсч байгаа нь дэлхийн хүн ам өсч байгаатай холбоотой гэсэн байна. 2000 онд дэлхий даяар цагаачлагчдын тоо нийт хүн амын 2,8 хувь байсан бол 2015 онд энэ үзүүлэлт 3,3 хувь болж өсчээ.
Европ, Умард Америк, далайн орнуудад цагаачлан очигсдын тоо энэ орнуудын хүн амын 10 хувь болж байна. Харин Ази Африк, латин Америкт энэ үзүүлэлт дөнгөж хоёр хувьтай байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун олон улсын цагаач, дүрвэгчийн асуудлаар нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байгааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдэгдсэний дагуу НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ оны есдүгээр сарын 19-нд энэ асуудлаар дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

0 Сэтгэгдэл