96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Стамбулд болсон халдлагын дара Туркт 59 сэжигтнийг баривчилжээ

Мягмар гарагийн өглөөгүүр туркийн Стамбул хотын түүхийн дурсгалт төвд болсон дэлбэрэлтийн үеэр 10 хүн амь алдаж 15 хүн шархадсаны дараа тус улсын засгийн газар таван хотод терроризмын эсрэг ажиллагаа явуулан нийт 59 хүнийг “лалын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэн баривчилсан байна.
Телевизийн Haber Turk сувгийн мэдээлснээр бол энэ ажиллагааг Анкара, Шанлыурф, Мерсин, Килис болон Адан хотуудад нэгэн зэрэг явуулжээ. Нийслэл Анкарад гэхэд л 16 хүнийг саатуулснаас 15 нь Сирийн иргэд байсан байна. Бусад хотуудаас баривчилсан хүмүүсийн дунд туркийн иргэд ч байжээ.
Энэ хүмүүс халдлага хийж дэлбэлэхээр төрийн байгууллагуудын албан байруудад судалгаа хийж анхаарлаас хол сул байр байгаа эсхийг тандаж байсан гэж цагдаагийнхан мэдээллээ.
Стамбулд болсон дэлбэрэлтийн үеэр өөрийн нь найман иргэн амь алдсан гэж ХБНГУ-ын Засгийн газар мэдээлж байна. Харин туркийн “Ени Шафак” сонин болохоор амь үрэгдэгсдийн долоо нь гадаадын иргэн байсны гурвынх нь хэн болохыг тогтоосон, шархадсан 15 хүний 11 нь гадаадын иргэн байсан гэж мэдээлжээ.
Стамбул хотын Султанахметийн талбай дахь трамбайн буудлаас холгүй Германы жуулчдын дэргэд алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн амиа золиослогч өөрийгөө дэлбэлсэн юм.
10 хүн газар дээрээ нас барж, шархдагсдын ойролцоох дөрвөн эмнэлэгт тараан хүргэсэн байна. Тэдний дотор германы 9, перугийн хоёр жуулчин байжээ.

0 Сэтгэгдэл