96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Солонгосын цөмийн туршилтын дараа Хятадууд агаараа шинжилж байна

БНАСАУ цөмийн зэвсэг туршсаны дараанаас Хятадын эрх баригчид хамгийн багаар бодоход 500 мэргэжилтнийг томилон бүтэн хоногийн туршид хүрээлэн байгаа орчны агаарт дүн шинжилгээ хийж байна гэж БНХАУ-ын Хүрээлэн байгаа орчныг хамгаалах удихдах газар мэдээлсэн байна.
БНАСАУ ус төрөгчийн бөмбөг туршсанаа энэ сарын 6-нд албан ёсоор мэдээлсний дараа БНХАУ ялангуяа зүүн хилийн бүс, БНАСАУ-тай хиллэдэг нутгуудаа онцгой анхаарч агаарын хяналт шинжилгээ хийж эхэлжээ.
Хятадын байгаль орчин, химийн 500 орчим мэргэжилтэн суурин 37, явуулын 14 станц ашиглан Зилин, Ляонин, Хэйлунзян, Шаньдун, нийслэл Бээжин хотын агаар, цас, элснээс дээж аван шинжилж байна. Шинжилгээний багуудаас ирж байгаа мэдээллээр бол одоохондоо цацраг идэвхит бодисын бохирдол илрээгүй гэнэ.
БНАСАУ устөрөгчийн бөмбөг туршсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдаж тус улсын эсрэг шинэ хориг тавих нь зүйтэй хэмээн гишүүн 15 гишүүн орон санал нэгтэй шийдвэрлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл