Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Хар тамхины хаан Мексикийн шоронгоос оргосон нууцаа дэлгээд баригджээ

Өмнөд америкийн хар тамхины ертөнцийн гол этгээдийн нэг “Атигар” хочтой Хоакин Гусман 2014 оны долдугаар сард мексикийн “Альтиплано” шоронгоос оргосон юм. Түүнийг Өмнөд америк даяар эрэн сурвалжилж эхэлсэн ч олохгүй байжээ.
Харин америкийн жүжигчин Шон Пенн өнгөрсөн онд мексикийн ширэнгэн ойд нуугдаж байгаа түүнийг хайж олон Rolling Stone сэтгүүлд зориулан ярилцлага авсан байна.
Гэмт этгээд өөрийн нь тухай баримтат кино хийнэ гэсэн жүжигчин, продюсертэй холбоо барьж зөвшөөрсөн гэдэг.
Харамсалтай нь америк жүжигчин Шон Пенн, мексикийн жүжигчин эмэгтэй Кэйт дель Кастилло нарын ярилцлага авсны дараа хууль сахиулагчид түүнийг байгаа газраас нь олж энэ сарын 8-нд баривчилсан юм.
Хар тамхины хаантай хийсэн ярилцлага долоон цаг үргэлжилсэн, энэ хооронд утсаар ярих гэж хэдэн удаа тасалдсан гэж Шон Пенн өөрөө ярьжээ.
Жүжигчин асуултуудаа өөрөө биечлэн тавиагүй, дамжуулсан гэнэ. Гусман өөрийнхөө бага нас, ажил эрж зүдэрч байсан зэргээ илэн далангуй ярьж “Ийм олон хар тамхичин бий болоход өөрийгөө буруутай гэж боддог уу” гэсэн асуултад “Үгүй ээ, тийм биш. Би нэг өдөр байхгүй болно, тэглээ ч гэсэн хар тамхичид байсаар л байх болно. Тэд цөөрөхгүй” гэж хариулжээ.
Тэр бас хүчирхийллийг зөвхөн өөрийгөө хамгаалахын тулд л үйлддэг гээд “Би тийм муу зүйлийг хүсдэг гэж үү. Хэзээ ч үгүй” гэсэн байна.
Хар тамхины хаан мексикийн “Альтиплано” шоронгоос оргосон тухайгаа Германд инженерийн мэргэжлээр сурч байсан минь тус болсон гэжээ. 2014 оны долдугаар сард тэрээр шоронгийн доогуур 1,5 км хонгил ухаж оргосноо Германд гурван сараар газар доогуурх байгууламжийн талаар суралцаж мэргэжил эзэмшсэний минь ач гэсэн байна.
Гусман ярилцлагаа хэвлэхээс нь өмнө үзнэ гэсэн ч өөрчлөлгүйгээр хэвлэсэн гэж Rolling Stone тэмдэглэжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр бол мексикийн засгийн газар хар тамхины хаанаас ийм ярилцлага авах гэж байгааг бүр өмнө нь мэдэж, түүний байрлал, хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байсан гэнэ.
Хууль сахиулагчдаас хагас жил хэртэй нуугдаж байсан Гусманыг нэгдүгээр сарын 8-нд цагдаа, цэргийнхэн баривчлах үеэр түүний хамсаатан таван хүн амь үрэгдэж зургааг нь саатуулсан юм. Энэ ажиллагааны үеэр цагдаагийн нэг ажилтан шархаджээ.
Хоакин Гусман нь Өмнөд америкийн хар тамхины зах зээлийн гуравны нэгийг хянадаг Мексикийн хар тамхины “Синалоа” бүлэглэлийн удирдагч, нэг тэрбум гаруй долларын хөрөнгөтэй юм. Forbes сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын 67 дугаарт оруулсан байдаг.
uue ah maani barigdaj de

0 Сэтгэгдэл
2016.01.11