Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Боксын насанд хүрэгчдийн УАШТ маргааш эхэлнэ
Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт маргааш 14.00 цагаас Спортын төв ордны "А" зааланд болно. 2016 оны УАШТ-д 28 байгууллага, клубын ширэн бээлийтнүүд оролцхоор боллоо. Мөн эмэгтэйчүүдийн хоёр жинд ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр монголоос тамирчид оролцох юм байна.

Энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах УАШТ эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 8 жинд болох юм. Олимпийн жилийн тэмцээн учраас түрүүлсэн тамирчин эрх олгох тэмцээнд оролцох учиртай. Тиймээс жин тус бүр өрсөлдөөнтэй өрнөх нь дамжиггүй. Шинэ оны өмнөхөн Улаанбаатар хотноо Монгол туургатны тэмцээн болсон. Энэхүү тэмцээн улсын аваргын өмнө болсноороо том сорилго болсон билээ. Тус тэмцээнээс харвал хашир тамирчин Б.Батхүү, Азийн аварга Д.Отгондалай нарын хооронд ширүүн тулаан болох болов уу. Мөн 56 кг-д Э.Идэрхүү, Б.Цэндбаатар, 69 кг-д ОУХМ З.Энхзориг гээд хүчтэнүүд даагаа нэхэх бол Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д өрсөлдөх юм.
Ийнхүү үзүүштэй, сонирхолтой болох боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-17-ны өдрүүдэд Спортын төв ордны "А" зааланд болно.

0 Сэтгэгдэл