96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Смартфон эрүүл мэндэд эрсдэл учруулж байна
Гар утас хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ смартфонтой хэрэглэгчдэд анхааруулж буй энэ мэдээ бол гар утаснаас цацрах долгион мэтийн түгээмэл сануулга биш юм. Смартфон барьдаг хүмүүс бусад гар утасны хэрэглэгчдийг бодвол илүү олон цагийг утастайгаа хамт өнгөрүүлдэг нь тэдний эрүүл мэндэд эрсдэл учруулах хэмжээнд хүрчээ. Ялангуяа оффисын ажил эрхэлдэг хүмүүс өдөржин компьютерийн дэлгэц ширтэж сууж байгаад зав чөлөөгөөрөө нүдээ амрааж, биеийнхээ чилээг гаргахын оронд утсаа оролдоод суучихдаг нь өөрсдийгөө “дэлгэцийн боол” болгож улмаар нуруу, хүзүүг нь ихээр өвчлүүлж байна . Смартфон нь интернэтээр мэдээдэл шалгахаас эхлээд олон давуу талт программтай учир өнөөдөр ихэнх хүн ажил гэрийн хооронд явах замдаа, эсвэл хэн нэгнийг нь хүлээх зуураа гар утастайгаа цаг нөхцөөдөг болжээ. Түүгээр ч зогсохгүй чөлөөт цагаараа ч гар утсаар ажлаа амжуулдаг болсон нь хүний нэг өдрийн ажлын ачааллыг дор хаяж хоёр цагаар сунгаж, улмаар нийгмийн стрессийг улам нэмж байна гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм.
unen unen mash zuw shuu
Гар утас хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ смартфонтой хэрэглэгчдэд анхааруулж буй энэ мэдээ бол гар утаснаас цацрах долгион мэтийн түгээмэл сануулга биш юм. Смартфон барьдаг хүмүүс бусад гар утасны хэрэглэгчдийг бодвол илүү олон цагийг утастайгаа хамт өнгөрүүлдэг нь тэдний эрүүл мэндэд эрсдэл учруулах хэмжээнд хүрчээ. Ялангуяа оффисын ажил эрхэлдэг хүмүүс өдөржин компьютерийн дэлгэц ширтэж сууж байгаад зав чөлөөгөөрөө нүдээ амрааж, биеийнхээ чилээг гаргахын оронд утсаа оролдоод суучихдаг нь өөрсдийгөө “дэлгэцийн боол” болгож улмаар нуруу, хүзүүг нь ихээр өвчлүүлж байна . Смартфон нь интернэтээр мэдээдэл шалгахаас эхлээд олон давуу талт программтай учир өнөөдөр ихэнх хүн ажил гэрийн хооронд явах замдаа, эсвэл хэн нэгнийг нь хүлээх зуураа гар утастайгаа цаг нөхцөөдөг болжээ. Түүгээр ч зогсохгүй чөлөөт цагаараа ч гар утсаар ажлаа амжуулдаг болсон нь хүний нэг өдрийн ажлын ачааллыг дор хаяж хоёр цагаар сунгаж, улмаар нийгмийн стрессийг улам нэмж байна гэдгийг судлаачид анхааруулж байгаа юм. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2012.08.30
























