96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Их Британи улсын иргэдийг хөнөөжээ
Лалын дайчид оны дараа Их Британи улсын таван хүнийг цаазалжээ. Лалын улс хэт даврагчдын бүлэглэлийнхэн Их Британийн таван иргэнийг тагнуул хийсэн хэмээн буруутгаж цаазалж байгаа 11 минутын бичлэг уржигдар олон нийтийн сүлжээгээр цацсан байна. Тус бичлэгт Их Британи аялгатай нэгэн этгээд, хүү хоёрын яриа гарч, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандан тус улсад халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн байна. Тэд "Буруу номтнууд”-ыг хөнөөж байгаа хэмээн ярьж буй хүүгийн дүрс бичлэг баттай эсэхийг хараахан нотлоогүй байгаа ч Их Британи улс аймшигт хэрэгийн гэрч болж байна. Их Британийн Гадаад хэргийн яамнаас тус бичлэгийг шалгаж эхэлсэн талаар мэдэгдээд, лалын дайчдыг хөнөөж эцсийг нь хүртэл явна гэдгээ илэрхийлжээ. Гартаа буу барьж, баг зүүсэн жихад эр лалын улс хэт даврагчдын бүлэглэлийн “сүр хүчинд эргэлзэж зүрхэлсэн" хэмээн Дэвид Кэмероныг буруутган, газар нутагт чинь халдана хэмээн заналхийлсэн байна. Ийнхүү Хатан хааны гэр бүл болон Их Британи улсын Засгийн газар энэ хэргийг зүгээр өнгөрөөхгүй гэдгээ илэрхийлж дахиж нэг ч британи хүү амиа алдахгүй байх талаас нь арга хэмжээ авна гэдгийг онцолжээ.
0 Сэтгэгдэл
























