Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Олимпийн жилийн боксын УАШТ үзүүштэй болно
XX зууны манлай дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-17-нд Спортын төв ордны “А” зааланд болох гэж байна. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүд нийт 20 жинд тулалдах юм. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд ӨМӨЗО-оос бүх жинд, Буриадаас хоёр жинд тамирчнаа сойх аж.

Монголын боксын холбооноос гаргасан чансааны эхний хоёрт бичигдсэн тамирчин хэсгээ толгойлон тулалдах юм. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, 56 кг-д Э.Идэрхүү, Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, О.Батхүү, 64 кг-д Б.Чинзориг, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат, Д.Давааням, 75 кг-д Н.Шинэбаяр, Ж.Отгонжаргал, 81 кг-д С.Эрдэнэбаяр нар хэсгээ толгойлно. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Т.Болортуул, Л.Алтанцэцэг, 51 кг-д М.Нандинцэцэг, Б.Лхагвасүрэн, 54 кг-д М.Гүндэгмаа, Н.Оюун-Эрдэнэ, 57 кг-д Б.Болорчимэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, Г.Золжаргал, 64 кг-д Н.Баянцэцэг, У.Шинэцэцэг, 69 кг-д О.Гэрэлгуа, И.Изабел, 75 кг-д Э.Эрдэнэтуяа, М.Мягмаржаргал нар жин тус бүртээ хэсгээ тэргүүлж тулалдах юм. Тус тэмцээнд өнгөрсөн жилийн УАШТ-ээс хойш рингэнд гараагүй байгаа гавьяат У.Мөнх-Эрдэнэ тулалдах ч энэ жингийн хамгийн хүчтэй өрсөлдөгч гэгдэж буй Б.Чинзоригийн бэлтгэл сургуулилт нь тун сайн байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тэрээр саяхан болсон Монгол туургатны олон улсын тэмцээнд учраа бүрийг төвөггүй ялж аваргалсан. Б.Чинзориг энэ жинд сүүлийн хоёр жил аваргалахдаа гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг ялсан билээ. Мөн 52 кг-д их спортдоо эргэн ирсэн ОУХМ Х.Энх-Амарыг түрүүлнэ хэмээн олон хүн таамаглаж байгаа. Гэсэн ч энэ жинд М.Гандулам, А.Нурлан нарын ур чадвар жилээс жилд өсч явааг мартаж болохгүй. 56 кг-д мөн гал гарсан олон тулаан өрнөхөөс өнгөрсөн жилийн УАШТ-д финалдсан Э.Цэндбаатар, Э.Идэрхүү нарыг онцолж байна. Тэд Монгол туургатны боксын олон улсын тэмцээнд финалдаж маш бага онооны зөрүүгээр Э.Цэндбаатар нь ялсан. Э.Идэрхүүгийн хувьд Э.Цэндбаатарыг дийлж үзээгүй ч ААШТ, ДАШТ-д хагас шигшээд шалгарсан арвин туршлагатай боксчин болохыг манай спорт сонирхогчид андахгүй биз ээ.
Тус жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, гавьяат тамирчин Н.Төгсцогт нар өндөр амжилт үзүүлсэн, монголчуудын найдвар тавьдаг жин юм. Энэ удаагийн УАШТ-д хэн түрүүлсэн нь олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох эрх хүртээд зогсохгүй Монголын бүх ард түмний XIV их наадамд тулалдах эрх өвөртлөх ажээ.

0 Сэтгэгдэл