96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Sky News: “Лалын улс” алсын удирдлагатай “тэсрэх машин” бүтээж байна

Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэл алсын удирдлагатай “тэсрэх машин”, мөн “газар-агаар” ангиллын пуужинд зориулсан цэнэг хуримтлуулагч аккумлятор бүтээж байна хэмээн телевизийн Sky News суваг мэдээллээ.
Телевиз алан хядагчдын террор үйлдэхдэ ашигладаг зэвсэг үйлдвэрлэдэг нууц лабораторыг харуулсан байна. “Дулаан мэдрэх толгойтой, өөрийн удирдлагатай энэ зэвсгийг иргэний болон, цэргийн онгоцуудыг сөнөөх зорилгоор ашиглах юм байна” гэж телевиз мэдээлээд “Ирландын бүгд найрамдах улсын арми"-аас эхлээд алан хядагч бүлэглэлүүд энэ зэвсгийг ашигласаар байсан ч удаан хугацаанд хадгалснаас батарей нь муудаж ашиглах аргагүй болж.
Ийм болохоор “Лалын улс” зэвсэгт бүлэглэлд ажилладаг эрдэмтэд энэ бэрхшээлээс гарахын тулд ажиллаж байгаа нь энэ. Харамсалтай нь энэ нээлт хүн төрөлхтөн, олон улсын аюулгүй байдалд заналхийлж байна.
Тэд бас тэсрэх бөмбөгөө алсын удирдлагатай машинд байрлуулахаар туршиж байгаа гэнэ. Ийм машины жолоочийн суудал дээр хиймэл хүн суух юм байна.
Энэ дүрс бичлэгийг Сириэс Туркээр дамжин Европ руу явж байсан “Сирйин чөлөөт арми”-ийн нэгэн зааварлагчийг саатуулах үеэр олзолж авсан гэж Sky News мэдээлжээ.

0 Сэтгэгдэл