БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Монгол залуус эхний гурван байрт шалгарлаа
БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярын олон улсын тэмцээнд Монголын уран бүтээлч залуус 1, 2, 3-р байрт шалгарлаа.

Тэргүүн байрт уран сийлбэрч Д.Цэрэнбат ахлагчтай баг шалгарч цом, өргөмжлөл хүртлээ. Харбины олон улсын цас мөсний фестивалийг 1963 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Хятадын соёлын хувьсгалын үеэр хэдэн жил завсардсан ч 1985 оноос дахин сэргээн зохион байгуулах болсон уг фестивалийн уугуул хот Харбин нь дэлхийн цас мөсөн урлагийн нэг эх сурвалж нь хэмээгддэг. Фестиваль уламжлал ёсоор жил бүрийн 12-р сарын дундаас 2-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг. Энэ үеэр цас мөсний карнавал, олон улсын цас мөсөн урлалын тэмцээн,цэцэрлэгт хүрээлэнгүүд дэх мөсөн дэнлүүний үзэсгэлэн, цана чарганы тэмцээн, мөстсөн нуур голууд дахь загасчлал, цас мөсөн кино урлагийн фестиваль, гар болон фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, ардын дуу бүжгийн үзүүлбэрүүд, мөсөн дээрх хуримын ёслол, худалдаа зэрэг олон арга хэмжээг багтаасан энэ гайхалтай фестиваль нь Хятад улсын аялал жуулчлалын гол үйл явдлын нэг юм.

0 Сэтгэгдэл