Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
2016 онд болж болзошгүй 10 дайныг Foreign Poli сэтгүүл нэрлэлээ
Америкийн Foreign Policy /Гадаад бодлого/ сэтгүүл ирж байгаа 2016 онд гарч болзошгүй дайн зэвсэгт мөргөлдөөнийг нэрлэсэн байна. Тус хэвлэлийн тоймчид манай гариг дээр улс хоорондын дунд зэвсэгт мөргөлдөөн дайн дэгдээж болзошгүй хамгийн халуун цэгүүдийг тоймлон нэрлэсэн байна.
Шинжээчдийнхээр бол шинэ дайн Афганистан, Сири, Ирак, Өмнөд Судан, Чад, Йеменд гарч магадгүй юм байна.
Үүнээс гадна трукийн засгийн газартай байнга тэмцэлддэг курдуудын зөрчил зэвсэгт мөргөлдөөнд хүрч магадгүй бол Ливид болж байгаа иргэний дайн энэ онд бүр шинэ түвшинд хүрч мэднэ гэнэ.
Мөн ерөнхийлөгч Пьер Нкурунзиз нь гурав дахь удаагаа сонгогдоод байгаад сэтгэл дундуур байгаа Бурундийн иргэдийн дургүйцэл дайн самуунд хүргэж болно гэнэ.
Өөр бас нэг “тэсрэхэд бэлэн” байгаа бүс нутгаар Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан АНУ болон БНХАУ-ын хооронд мөргөлдөөн хүргэж болзошгүй гэж нэрлэсэн байна.
2016 он бол хүчирхийлэл, алан хядлагын эсрэг дэлхий дахинаараа нэгдэн нягтарч ойлголцох, ялангуяа Сирид энх тайван тогтоохын төлөө он байх ёстой гэж зохиогч бичжээ.
Foreign Policy сэтгүүл сүүлийн таван жилд манай гариг дээрх халуун цэгийн тоо харьцангуй нэмэгдсэн гээд ийм болохоор 2016 онд зэвсэгт мөргөлдөөнийг зайлуулах, зохицуулахад нөхцөл ихээхэн төвөгтэй болно гэсэн байна.
Америкийн Foreign Policy /Гадаад бодлого/ сэтгүүл ирж байгаа 2016 онд гарч болзошгүй дайн зэвсэгт мөргөлдөөнийг нэрлэсэн байна. Тус хэвлэлийн тоймчид манай гариг дээр улс хоорондын дунд зэвсэгт мөргөлдөөн дайн дэгдээж болзошгүй хамгийн халуун цэгүүдийг тоймлон нэрлэсэн байна. Шинжээчдийнхээр бол шинэ дайн Афганистан, Сири, Ирак, Өмнөд Судан, Чад, Йеменд гарч магадгүй юм байна.

0 Сэтгэгдэл