96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Мао Зэдуны цул алтан баримал бүтээжээ

Хятадын Шэньжэнь хотноо БНХАУ-ын анхны удирдагч Мао Зэдуны төрсний 120 жилийн ойд зориулан нээсэн үзэсгэлэнд түүний цул алтан баримлыг тавьж нийтэд үзүүлсэн байна. 16 сая долларын өртгөөр бүтсэн эл баримал 80 см өндөр, 50 кг жинтэй юм байна.
Их удирдагчаа зөөлөн сандал дээр сууж байгаагаар дүрсэлсэн энэ баримлыг цул алтаар бүтээж эрдэнийн чулуугаар чимэглэсэн бол сандлыг нь хас чулуугаар урлажээ.
20 уран барималч нийтдээ 8 сарын турш урласан энэ үнэт бүтээлийг ямар компани, хэн ивээн тэтгэснийг мэдээлэлд дурдаагүй байна. Үзэсгэлэн буусны дараа энэ баримлыг Мао Зэдуны төрсөн Хунань муж дахь Шаошань сууринд байдаг түүний гэр музейд шилжүүлж өгчээ.
1949 онд БНХАУ байгуулагдсанаас эхлээд 1976 онд нас барах хүртлээ удирдсан Мао Зэдуны мэндэлсний 120 жилийн ойг 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд тэмдэглэсэн юм.
altnii huviin jing medkuu

0 Сэтгэгдэл
2016.01.05