“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намуудын тухай хуулийг 1990 онд баталж, 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Дэвшилттэй зохицуулалтууд тусгасан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй юм.
Иймээс Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх асуудлыг цогцоор нь шийдвэрлэхээр есөн бүлэг 53 зүйлтэйгээр боловсруулжээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намыг улсын төсвөөс санхүүжүүлж буй одоогийн зохицуулалтыг өөрчилж зарим шинэ хэлбэр нэмэгдэж байгаа аж. Эрх зүйн орчныг нь сайжруулснаар Монголын улс төрийн намуудын төлөвшил шинэ шатанд гарч, парламентын ардчилал бэхжиж, улс төрийн хямралт байдал гарах магадлал буурах төдийгүй ардчилсан эрх зүйт төрийн төлөвшил сайжрах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн гэнэ. Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангаж, улс төрийн намууд хандивлагчаас хараат бус болж, бодлогын намууд болсноор үзэл санаа, мөрийн хөтөлбөрийг нь харгалзан, улс төрийн боловсрол, соёл, ухамсар дээшилнэ гэж хууль санаачлагч үзсэн байна.
УИХ-ын дарга З.Энхболдод Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв. Хүчин төгөлдөр үйлчилж буй Улс төрийн намуудын тухай хуулийг 1990 онд баталж, 2005 онд Улс төрийн намын тухай хууль болгон шинэчлэн найруулсан. Дэвшилттэй зохицуулалтууд тусгасан боловч намын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн эрх, үүрэг, намын дотоод ардчиллын талаар хангалттай нарийвчлан зохицуулаагүй юм.

0 Сэтгэгдэл