96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Манжуурт төмөр зам, авто зам, агаарын тээврийн цогц боомт байгуулжээ
Б.ШИРНЭН
Европ Азийн эх газрын төвд байрлаж, ОХУ, Монгол Улсын уулзварт оршдог Манжуур боомтын экспортын хэмжээ 30 сая тоннд хүрч, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээрээ хил орчмын боомтуудаа тэргүүлжээ. Энэ нь төмөр зам, автозам, агаарын тээврийн цогц боомтыг байгуулсантай холбоотой аж.

Сүүлийн жилүүдэд тус боомт “Нэг бүс, нэг стратеги” төслийг амжилттай хэрэгжүүлж, боомтынхоо үйл ажиллагааг сайжруулж, худалдааны сувгаа өргөтгөжээ.

“Ачаа барааны талбайг өргөтгөн сайжруулах”, “Олон улсын ложистик ба худалдааны цогцолборыг бүтээн байгуулах” төслийг хэрэгжүүлснээр автозамын боомтын жилд бараа нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тоннд хүрч, 12 сая зорчигч, нэг сая тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болжээ. Харин агаарын тээврийн боомт нь 4D ангилалд хүрч, долоон улсын агаарын тээврийн шугамтай холбогдож, боомтын мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй мэдээлэх боломж бүрджээ. Түүнчлэн ОХУ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр орны боомтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

“Сүжоү-Манжуур-Европ” чиглэлд өнгөрсөн оны гуравдугаар сараас галт тэрэг зорчих болж, Ази-Европыг холбосон ложистикийг бий болгожээ. Уг чиглэл Сүжоү-Манжуур боомт, тус боомтоос ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин 11200 км аялж, Польшийн Варшавт эцсийн зогсоолоо хийдэг байна. Үүнээс гадна 14 галт тэрэгний шугамыг нэвтрүүлж, энэ онд Манжуурын галт тэргийн боомтоор 600 эргэлт хийгджээ.

0 Сэтгэгдэл