Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Йозеф Блаттер хөлбөмбөгөөс бүрмөсөн явж байгаагаа зарлалаа

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Йозеф Блаттер хөлбөмбөгийн ертөнцөөс бүрмөсөн явж байгаагаа мэдэгдлээ. “Би хөлбөмбөг дэх өөрийн ажлаа дуусгаж байна. Би энэ байгууллагад өөрийн бүх хүч чадал, итгэл үнэмшлээ зориулсан, харамсалтай нь тавдугаар сарын 27-нд америкийн хууль сахиулах байгууллагууд миний ажилд садаа болсон” гэж Блаттер хэлснийг The Wall Street Journal дамжуулжээ.
Үүний өмнө Олон улсны хөлбөмбөгийн холбооны ёсзүйн хорооны шийдвэрээр Блаттерийг 50 мянган швейцари франкаар торгоод хөлбөмбөгийн ажлаас нь чөлөөлсөн гэж мэдээлсэн юм. Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платенийг ч бас 80 мянган швейцари франкаар торгож ажлаас нь чөлөөлжээ.
Энэ оны тавдугаар сарын сүүлчээр болох байсан Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн америкийн тусгай албаны оролцоотойгоор Цюрихын цагдаагийн газар Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны гүйцэтгэх хорооны гишүүдийг авлигын хэрэгт буруутган баривчилсан юм.
Гэсэн ч ерөнхийлөгчийн сонгуульд Блаттер ялсан, гэхдээ хэдэн хоногийн дараа өөрөө огцрох тухайгаа мэдэгдсэн юм.
1998 оноос хойш Йозеф Блаттерийн тэргүүлж Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны шинэ ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны хоёрдугаар 26-нд хуралдах тус байгууллагын ээлжит бус конгрессын үеэр болох юм байна.

0 Сэтгэгдэл
йй
өмхий америкуудад ОУХБХ ямар хамаа байнаа. Дандаа юм юманд оролцож салбагнаж байхын. шангаа хүртнэ дээ. 2018 оны элхийн аваргын тэмцээнийг улс төржүүлэх гээд дийлэхгүй болохоороо холбооны удирдлагуудаар оролдож байна. Их хөл бөмбөг америкад ямарч хамаагүй. тэр мөргөлдөг хөл бөмбөгөө улстөржүүл
2016.12.31