“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
М.Зоригт Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох нь зүйтэй гэлээ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр Ерөнхий сайд болон Зам тээврийн сайдад албан ёсоор хандаж, Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарын хариуцлагагүй мэдэгдлүүдээс болж, Оросын тал “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг үүсгэн байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэхээс татгалзах болсон тухай “гомдол” мэдүүлсэн юм. Тэрээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатарт зохих хариуцлага тооцохыг албан бичигтээ дурдсан байсан юм. Хариуцлагагүй мэдэгдэл гэж юу хийсэн бэ гэхээр “УБТЗ” ХНН-ийн хувьцааг хэсэгчлэн Хятадын талд шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа тухайгаа тус нийгэмлэгийн дарга нь энд тэнд ярьж явсан аж. Үнэхээр хоёр улсын харилцаанд гагнахад хүндхэн цав гаргаж яваа бол төрийн хүнд төр хариуцлага ногдуулах л ёстой.
Харамсалтай нь Л.Пүрэвбаатар би ийм хэмжээний зүйл ярих эрх мэдэлтэй нэгэн биш. Ойлголцлын юм уу, томъёоллын зөрүү байна. Олгой хагаравч тогоондоо гэдэг дээ. Ажил төрлийн саад бэрхшээл байгаа бол Гадаад хэргийн яам эхлээд надтай ярих ёстой гэх зүйл хэлээд би ч бас гомдолтой байна гэсэн юм.
Тэгвэл Зам тээврийн сайд Гадаад хэргийн сайдын албан бичгийг үгүйсгэсэнгүй бүүр ч баталгаажууллаа. Салбарын сайд Ерөнхий сайд болоод “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга Морозов, түүний орлогч Г.Ганболд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт хандан албан бичиг илгээжээ.

М.Зоригт сайд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Оросын холбооны Улстай хамтран байгуулсан, хоёр улсын стратегийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй байгууллагыг удирдах хариуцлагатай алба хашиж буй замын дарга Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, ОХУ-ын улс төр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна гэдгээ илэрхийлсэн байна.
Мөн Л.Пүрэвбаатарт хариуцлага тооцох нь зарчимд нийцнэ гэж үзэж байна хэмээн холбогдох албаны хүмүүст ханджээ.

0 Сэтгэгдэл