Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Хятадад хөрсний нуралтаас болж 33 барилга нурж, 95 хүн нас баржээ

Хятадын өмнөд нутгийн Гуандонг мужийн Шинзен хотын захад хөрсний гулгалтаас болж байшин барилга нуржээ. Хамгийн сүүлийн мэдээллээр бол 95 хүн амиа алдаж, 33 барилга нурсан байна. Засгийн газрынхан аврах ажиллагааг яаралтай эхлүүлэх үүрэг өгсөн бөгөөд ослын газар аврах багийнхан шуурхай ажиллаж буй. Өчигдөр өдрийн байдлаар 19 хүнийг эмнэлэгт хүргэсэн гэдэг мэдээллийг “Синьхуа” агентлаг өгсөн. Мөн 59 хүн ор сураггүй алга болсны 32 нь эмэгтэй гэдгийг эхний байдлаар тогтоожээ.
Хөрсний гулгалт явагдах болсон шалтгаан нь газар хөдлөлтөөс биш харин хөрсний нягтаршил муутай газар байшин барилга барьснаас үүдэлтэй гэдгийг хэвлэлийнхэн онцолж байна. Олноор баригдаж буй байшин барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагууд нь ийнхүү хүлээж авсаар байгаа нь иргэдэд эрсдэл учруулж байгаагаас гадна орон сууц худалдаалах явдлыг өөгшүүлсэн хэмээжээ. Өөрөөр хэлбэл, барилгуудын суурь маш муу гэдгийг онцлоод хөрсний шинжилгээ дутуу хийгдсэн гэх асуудлыгхүртэл дэлгэсэн байна. Аврах ажиллагаанд аврах багийн 150 гаруй хүнээс гадна 30 гаруй нохой ажиллаж, сураггүй алга бологсдыг эрэн хайсаар байгаа аж. Хөрсний гулгалт явагдсан бүс нутагт нийт 700 гаруй хүн оршин суудаг байсан гэнэ.
Баригдсан барилгын хажууд газар ухах нь ийнхүү эрсдэл дагуулж, хөрсний гулгалт явагдах үндсийг тавьж байгаад мэргэжилтнүүд шүүмжлэлтэй хандаж байна. Байшингийн даацны асуудал дээр ч гэсэн хэлж ярих зүйл их бий гэдгийг мужийн захиргаанаас анхааруулжээ. Хөрсний гулгалт явагдсан газар нөхцөл байдлыг шинжилж байгаа бөгөөд албан ёсны дүгнэлт хараахан гараагүй байгаа аж. Харин усархаг бороо, үерийн гамшиг нүүрлэхэд байшин барилгуудын чанар танигддаг гэдгийг барилгын салбарыхан хэлж буй юм. Тиймээс цаашид хөрсний чанар, бэхжүүлэлтийн асуудал хамгийн түрүүнд яригдах ёстой болж таарч байна. БНХАУ-д жилд хоёроос, дөрвөн удаа хөрсний гулгалт болж голчлон уулархаг бүс нутагт, хавар усархаг бороотой цагт тохиодог байна.
Гэхдээ баригдаж байгаа байшин барилгуудын суурь болон дээвэр хэсэг нь их хэврэг байгааг олон жилийн туршлага батлан харуулсаар байна. Тиймээс барилгын чанар хариуцсан мэргэжилтнүүд шинэ байрыг хүлээн авахдаа энэ тал дээр анхаарах цаг ирсэн гэдгийг Бээжингээс мэдэгдлээ. Хөрсний нуралт нь бэхжүүлэлт хийгдээгүй шууд байшингийн суурийг тавьсан явдалтай холбоотой гэдгийг албаныхан өгүүлэв. Ямартай ч хөрсний гулгалт явагдаж байшин барилгууд нурсан гамшигт үйл явдалд хэдэн хүн амиа алдсан нь албан ёсоор тодорхой бус байсаар. Нурсан байшингийн бүсэд 700 гаруй оршин суугч амьдардаг байсан гэдэг нь л тодорхой байгаа юм. Засгийн газраас болон мужийн захиргаанаас аврах ажилд зориулж цэргийнхэн болон нурсан барилгын хэсгийг зайлуулах хүчин хэрэгтэй байгааг давхар сануулж, нэмэлт хүч хэрэгтэйг өгүүлжээ. Нийт мужийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хаагаад байна. Магадгүй ирэх пүрэв гараг хүртэл гэрийн хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.

0 Сэтгэгдэл