“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Намын нэрсийн жагсаалтаар орох хүмүүсийг таван бүсээс сонгоно
УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Хамгийн түрүүнээ намууд УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр буюу 48 гишүүнийг тойргуудаас, 28 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар УИХ-д сонгох тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байна. Ингэхдээ намын нэрийн жагсаалт нэрээр улстөрийн намууд хаанч сонгогдохгүй хүмүүс буюу “битүү морь” оруулдгийг болиулах үүднээс энэ 28 хүнээ улсыг таван бүс болгон саналын хуудсанд намтай нь хамт бичиж сонгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт бие даагч гишүүдийг төлөөлж орсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ингэж тайлбарлажээ.
“Үндсэн хуульд ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгоно гэж заасан байгаа. Тийм учраас намын жагсаалтаар орох 28 хүнээ бүсэд хуваагаад зөвхөн намын нэрээр явах бус намаа төлөөлсөн хүн нь цуг сонгогдох замаар Үндсэн хуульд нийцүүлэх хэлбэр яригдаж байна. Хуучин намын нэр дугуйлангуут намдаа мөнгө хандивласан ч гэдэг юм уу эсвэл дарга нар нь жагсаалтын урдуур бичигдаж авоматаар сонгогддог байсан. Хүний нэр дугуйлахаар томсгосон тойргоос хүн сонгогдоно гэсэн үг. 28-аа бүсчлэхээр баруун бүс, зүүн бүс, хангайн бүс, төвийн бүс, Улаанбаатар гэж хуваах тухай ярьж байгаа. 48-ийн тухайд аймаг хуучнаараа хоёр мандтай нэг тойрог ийм байдлаар явахаар ярьж байна” гэлээ.
УИХ дахь намын бүлгүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн санал нэгджээ. Хамгийн түрүүнээ намууд УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр буюу 48 гишүүнийг тойргуудаас, 28 гишүүнийг намын нэрийн жагсаалтаар УИХ-д сонгох тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байна. Ингэхдээ намын нэрийн жагсаалт нэрээр улстөрийн намууд хаанч сонгогдохгүй хүмүүс буюу “битүү морь” оруулдгийг болиулах үүднээс энэ 28 хүнээ улсыг таван бүс болгон саналын хуудсанд намтай нь хамт бичиж сонгуулах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулсан ажлын хэсэгт бие даагч гишүүдийг төлөөлж орсон УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ингэж тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл