96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
“Сэжиг бүхий этгээдийг бууд”
Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон цагдаагийнхан болоод тусгай хамгаалалтынханд хандан “Яллахаас илүү хамгаалалт үгүй” гэсэн тактик барин ажил үүргээ гүйцэтгэх зөвшөөрөл олгосон байна. “The Sunday Times”-т мэдээлснээс үзвэл Британийн Ерөнхий сайд “Ард иргэдээ Парист болсон шиг халдлагад өртүүлэхгүй байх, эрсдэлээс хамгаалах шийдвэрийг цагдаагийнхан ганцхан хоромын дотор гаргах чадвартай байх ёстой. Тиймээс цагдаагийн албан хаагч гаргасан шийдвэрийг бид хуулийн дагуу олон нийтийн аюулгүй байдлыг хангахын төлөө хийсэн үйлдэл гэдэгт итгэл төгс байж, хүндэтгэн хүлээн авах хэрэгтэй. Бидний амьдрал аюулгүй байгаа гэдэгт итгэх газар өнөөдөр энэ дэлхийд алга” хэмээн хэлсэн байна. Гэвч Ерөнхий сайдын энэ шийдвэр зарим нэгэн улстөрчид хийгээд ард иргэдийн эсэргүүцэлтэй тулж буй. Энэхүү шийдвэрийн дагуу цагдаагийнхан зөвхөн алан хядах ажиллагааны эрсдэлийн үед галт зэвсэг хэрэглээд зогсохгүй гэмт хэрэгтний эсрэг ч ашиглах бүрэн эрхтэй болж буй юм. Цагдаагийн ажилтнуудыг буу, сумаар бүрэн хангахын тулд Засгийн газраас энэ долоо хоногт 34 сая фунт стерлингийг гаргахаар болжээ. Мөн цахилгаан буугаар ч Лондон хотын цагдаагийн ажилтнуудыг хангахаар төлөвлөсөн гэнэ. Энэ бууны ачаар л өнгөрсөн 5-нд метроны буудалд олон нийтэд халдсан этгээдийг аюулгүй болгож баривчилсан юм.
0 Сэтгэгдэл
























