БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
“Иракийн мисс” калашниковтой эрчүүдийн хамгаалалт дор тодров

1972 оноос хойш буюу 43 жилийн дараа Ирак улс гоо бүсгүйгээ тодруулав. Дэлхийн гоо бүсгүйн тэмцээний стандартын дагуу зохион байгуулсан “Иракийн мисс”-ийн ялагчаар 20 настай Шальма Абдельрахман тодорч, “Би Иракийг урагшаа алхаж байгаад маш их баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ олон нийтэд илэрхийлсэн байна. Ирак бүсгүй “Дэлхийн мисс” тэмцээнд оролцох урилга хүлээж аваад зогсохгүй, энэ мөчөөс эхлэн сайн үйлсэд өөрийнхөө бүх л боломжоор зүтгэх болно гэдгээ албан ёсоор мэдэгджээ. “Иракийн мисс” тэмцээнийг аравдугаар сарын 1-нд Басра хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан ч, суннитууд тэмцээнийг зохион байгуулагч болоод оролцогчдын амь насанд халдана хэмээн заналхийлсний улмаас хойшлуулсан гэнэ. Тиймээс тэмцээн болж буй танхимыг бүхэлд нь калашников автомат буутай эрс хамгаалж байсан гэнэ. “Иракийн мисс” тэмцээн хамгийн сүүлд 1972 онд болж, ялагчаар Виджан Бурхан ад-Дин Сулийман гэх бүсгүй шалгарч, “Дэлхийн мисс” тэмцээнд оролцсон юм. Гэвч үүний дараа олон нийт бүсгүйд лалын шашны ёсын дагуу шийтгэл ногдуулахыг шаардаж, энэ тэмцээнийг “чөтгөрийн үйл ажиллагаа” хэмээн нэрлэсэн гэдэг.

0 Сэтгэгдэл