БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Р.Жигжид: Хөрөнгө оруулалт татах ихээхэн нөөц бололцоо байгааг дэлхий дахинаа харууллаа
Оюутолгой төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг.
Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил тэр бүр шулуун дардан замаар явж ирсэнгүй. Тухайлбал, дэлхийн эдийн засаг, ялангуяа эрдэс баялгийн зах зээлийн хямралт байдал, төслийн зардлын хэтрэлт, татварын маргаан зэрэг хүчин зүйлсийн улмаас түр зуурын шинж чанартай хүндрэл бэрхшээл, үл ойлголцол тулгарч байлаа.
Гэвч бид дээрх сорилтыг амжилттай даван туулж “Хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэх чин эрмэлзэл, хүсэл зориг талуудад нийтлэг байсны үр дүнд “дэлхийн” банк санхүүгийн байгууллагууд Оюутолгой төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх шийдвэртээ хүрсэн гэж ойлгож байна.
Оюутолгой төсөл амжилттай хэрэгжих эсэх нь зөвхөн нэг төсөл, эсвэл зөвхөн нэг аж ахуйн нэгжид хамаарах төдий асуудал биш билээ. Энэ төсөл нь монголын нийт ард түмний төдийгүй дэлхийн олон улсын хувь нийлүүлэгчид, татвар төлөгчдийн хувь заяатай холбогдож байдаг. Иймээс энэхүү төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн талаар хүлээх томоохон хүлээлт бидэнд, бас хувь нийлүүлэгчдэд байдгийг мартаж болохгүй. Энэ хүлээлтийн цаана асар том үүрэг хариуцлага байгаа гэдгийг хөрөнгө оруулагчид, компанийн гүйцэтгэх удирдлага ойлгож байгаа гэдэгт итгэж байна.
“Оюутолгой” компани ажиллагсадынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд байнга анхаарч, хариуцлагатай уул уурхайн зарчмыг баримталж, уулын үйлдвэрлэлийн шинэ соёл дэлгэрүүлж буйг бид талархан харж байдаг. Цаашид олсон амжилтаа бататгахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах, үндэсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зэрэгт онцгой анхаарч ажиллах нь зүйтэй.
Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг татах, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Ийм ч учраас хууль эрхзүйн орчныг урт хугацаанд тогтвортой, ойлгомжтой болгож гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд өрсөлдөхүйц нөхцөл олгох чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ийнхүү Оюутолгой төслийн гүнийн уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэж байгаа нь Монгол Улсын Засгийн газар, хөрөнгө оруулагч талуудын хамтын ажиллагааны үр дүн, Монголын эрдэс баялгийн салбар хөрөнгө оруулалт татах ихээхэн нөөц бололцоо байгааг дэлхий дахинаа илтгэн харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна.
Оюутолгой төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Уул уурхайн сайд Р.Жигжидийн хэлсэн үг.Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын ажил тэр бүр шулуун дардан замаар явж ирсэнгүй. Тухайлбал, дэлхийн эдийн засаг, ялангуяа эрдэс баялгийн зах зээлийн хямралт байдал, төслийн зардлын хэтрэлт, татварын маргаан зэрэг хүчин зүйлсийн улмаас түр зуурын шинж чанартай хүндрэл бэрхшээл, үл ойлголцол тулгарч байлаа.

0 Сэтгэгдэл