БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
New York Post: Путин чинь үхэшгүй амьтан уу, цаг хугацаагаар аялагч уу

Америкийн сэтгүүлчид өөрсдийнх нь үзэж байгаагаар бол Путины дүр бүхий 1920, 1941 оны архивын гэрэл зургуудыг олжээ.
Тэд энэ гурван он буюу 1920, 1941, 2015 онд авсан гурван гэрэл зургийг интернетээр түгээсэн байна. Хамгийн сүүлийн зураг дээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгаа бол өмнөх хоёр зураг дээрх хүн үнэхээр Путинтай төстэй харагдаж байгаа юм.

Ийм ч болохоор интернет хэрэглэгчид энэ зургуудыг үзээд “Путин чинь үхэшгүй мөнхийн амьтан уу” гэсэн асуулт тавьцгааж байна.
Өөр нэг хувилбар нь Владимир Путин өөрөө Влад Дракула гүнтэй холбоотой, ийм ч болохоороо ингэж насалж байгаа юм гэж байгаа бол нэг хэсэг нь оросын төрийн тэргүүн цаг хугацааны машин ашигладаг гэсэн байна.
Путиныг үхэшгүй, бүхнийг чадагч гэсэн таамаглалын талынхан болохоор “Путин бол үлгэр домгийн биет, тэгэхээр манай гариг дээр хэдэн зуу, бүр мянган жил амьдарна” гэсний америкийн New York Post хэвлэлд бичжээ.
Аль ч таамаглалынхан ер нь “ОХУ-ын тэргүүн энэ дэлхий дээр урт удаан амьдарна” гэж байгаа гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг нь 1952 оны аравдугаар сарын 7-нд Ленинград буюу өнөөгийн Санкт-Петербург хотноо төрсөн билээ.

0 Сэтгэгдэл