“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна
“Бишкек-2026” Чөлөөт бөхийн Азийн АШТ-нээс манай тамирчид нийт 8 медаль хүртжээ
“Улаанбаатар-Сөүл” орон сууцны бодлогын хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжиллээ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
УИХ: Өнөөдөр хуралдах дэд хороод
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
192 МЯНГАН ТОНН НҮҮРС 17.9 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ISO 27001:2022 СТАНДАРТЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Ард түмнийг Ерөнхийлөгч биш Д.Оюунхорол төлөөлдөг болчихсон юм уу
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилсны дараагаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан МАН-ын гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг шаардлаа.
Харин АН-ын бүлгийн гишүүд эсрэг байр сууриа илэрхийлж УИХ-ын гишүүн Д.Арвин Өмнөх дөрвөн жилд МАН сонгуулийн маш сайн хууль баталсан. Энэ хуулийг өөрчлөхгүй, өөрсдийнхөө баталсан хуулийг эсэргүүцээд байж болохгүй гэсэн юм.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Ардчилсан намынхан арчаагүй улс төр хийдгээ боль. Хар машинаар санал тоолохыг Ардын нам эсэргүүцээгүй, ард түмэн миний өгсөн санал худлаа тоологдоод байна гэж үзэж байгаа учраас эргэлзээг тайлахын тулд хоёулангаар нь саналыг тоолж хагалъя л гэсэн.
Ард түмэн өнөөдөр жижигсгэсэн 76 тойргийг хүсч байна. Ардчилсан намынхан та бүхэн эрх баригч шиг байж, олонхи шиг байж Сонгуулийн хуулиа өөрчлөөч ээ” гэлээ.
Тэрээр энд хэлсэн үгэндээ “АРД ТҮМЭН” гэсэн үгийг хоёронтоо давтан хэллээ. УИХ-ын чуулганаас намын бүлэг нь завсарлага авлаа гээд тав хоног зүгээр суух хоорондоо монголын нийт ард түмэнтэй нэг бүрчлэн уулзаад ирсэн юм шиг дуугарч байна.
Ард түмэн өнөөдөр жижигсгэсэн тойргийг үнэхээр хүсээд байна уу, МАН-ынхан жалга довондоо монгол дээл намируулан очиж нэг сум, багаас УИХ-д сонгогдох гээд байна уу.
Юутай ч өнөөдөртөө Монголын ард түмнийг Ерөнхийлөгч биш МАН-ын Д.Оюунхорол төлөөлдөг болчихсон юм байна.
УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилсны дараагаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан МАН-ын гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг шаардлаа. Харин АН-ын бүлгийн гишүүд эсрэг байр сууриа илэрхийлж УИХ-ын гишүүн Д.Арвин Өмнөх дөрвөн жилд МАН сонгуулийн маш сайн хууль баталсан. Энэ хуулийг өөрчлөхгүй, өөрсдийнхөө баталсан хуулийг эсэргүүцээд байж болохгүй гэсэн юм.

0 Сэтгэгдэл