Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Камерун улс хөлбөмбөгийнхөө шигшээ багт дасгалжуулагч хайж байна

Камеруны Хөлбөмбөгийн холбоо үндэсний шигшээ багинхаа дасгалжуулагчийг шинэлэг аргаар, чөлөөт хэвлэлээр зарлаж олж авах шийдвэр гаргасан байна.
Twitter дэх тус холбооны албан ёсны хуудсанд хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчийн албан тушаалд нэр дэвших хүмүүсийн мэдүүлгийг авна гэсэн зар хэдийнээ гарчээ. Камеруны хөлбөмбөгийн үндэсний багийг тэргүүлэх хүн нь эрүүл чийрэг биетэй, эрс шийдэмгий зан чанартай хүн байх ёстой гэнэ. Мөн африк хөлбөмбөгийн талаар сайн мэдлэгтэй, өөрийн гэсэн бодолтой хүн байхыг онцолжээ. Нэр дэвшигч Камерунд байнга оршин сууж амьдрахад бэлэн байж дипломын хуулбар, намтар, өргөдөл, 2016-2018 онд хэрэгжүүлэх хөтөлбөрөө илгээх юм байна.
Энэ оны аравдугаар сарыг хүртэл Камеруны хөлбөмбөгийн багийг германы мэргэжилтэн Фолькер Финке жил хагасын хугацаанд тэргүүлж байсан юм. Финкегийн удирдлага дор камеруны баг 2014 оны дэлхийн аварга, 2015 оны африкийн цомын тэмцээнд амжилтгүй оролцож аль алинд нь хэсгээсээ гарч чадаагүй үлдсэнээс ийнхүү дасгалжуулагчийн эрэлд мордоод байгаа юм байна.

0 Сэтгэгдэл