96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Оросууд “Лалын улс”-ын нефтийн 1200 цистернийг устгажээ

Өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Оросын зэвсэгт хүчний нисэх хэсэг Ситри дэх алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч эхэлснээсээ хойш 4201 удаагийн нислэг хийсний 145 нь стратегийн пуужин тээгч юм уу, алсын бөмбөгдөгч онгоцууд байлаа гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Оперативын газрын дарга Сергей Рудской мэдэгдлээ.
Энэ хугацаанд оросын агаарын хүчин “Лалын улс” бүлэглэлийн нефть тээвэрлэгч 1200 авто цистернийг устгасан гэсэн байна.

“Оросын нисэх хүчин юун түрүү Сири дэх алан хядагчдын орлогын эх үүсвэрийг таслахад анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгоор сүүлийн гурав хоногт террористуудын хууль бусаар нефть боловсруулдаг зургаан объект, нефть тээвэрлэж явсан зургаан цувааг устгалаа. Агаараас цохилт өгч эхэлснээсээ хойш алан хядагчдын 1200 гаруй ийм тээвэрлэгчийг устгасан” гэж тэр мэдэгджээ.
Мөн оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр Сирийн зэвсэгт хүчин бүх фронтоор давшиж Латакия, Алеппо, Хама, Хомс мужууд, нийслэл Дамаскийн ойролцоо хотуудад тулалдаж алан хядагчдад ихээхэн хохирол учруулж байна гэлээ.

0 Сэтгэгдэл