96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Нисдэг тэрэгний дуунаас айгаад өөрийгөө илчилсэн хар тамхичин
Америкийн Флорида мужийн Эжуотер хотын иргэн 47 настай Жаспер Харрисон хар тамхичин, тэгээд ч гэртээ багагүй марихуан хадгалж байсан гэнэ. Гэтэл энэ сарын 9-ний өглөө сэрэнгүүт байшингийн нь дээгүүр нисдэг тэрэг дуугарах сонсогдож. Мань хүн гэртээ мансууруулах бодис хадгалдгийг минь цагдаагийнхан мэдчихээд баривчлах гэж ирж байна хэмээн айгаад цагдаагийн 911 рүү утасдаж диспетчирт нь “Бууж өгье” хэмээн хэлжээ. Цагдаагийнхан ч өөрийн нь хүсэлтээр ирж баривчлан саатуулж.
Уг нь хууль сахиулагчид Харрисоны тухай ямар ч сэжиг таамаг аваагүй байсан юмсанж. Харин нисдэг тэрэгний тухайд орон нутгийн мэдээллийн агентлагийнхан тэдний гэрээс холгүй болсон нэгэн алллагын хэргийн тухай сурвалжилга бэлтгэн нисч байсан нь тэр гэнэ. “Хар тамхи хадгалдгийг нь мэдчихээд өөрийнх нь араас нисдэг тэргээр ирж байна гэж тэр бодсон. Уг нь бол бид түүний тухай юу ч мэдээгүй байсан юм” гэж цагдаагийн дарга Дэвид Арциери хэвлэлийнхэнд хэлжээ.
Өөрөө өөрийгөө илчилж барьж өгсөн Харрисонд одоо худалдан борлуулах зорилгоор мансууруулах бодис хадгалсан гэсэн хэрэг үүсгэн орон нутгийн шоронд саатуулжээ.
Америкийн Флорида мужийн Эжуотер хотын иргэн 47 настай Жаспер Харрисон хар тамхичин, тэгээд ч гэртээ багагүй марихуан хадгалж байсан гэнэ. Гэтэл энэ сарын 9-ний өглөө сэрэнгүүт байшингийн нь дээгүүр нисдэг тэрэг дуугарах сонсогдож. Мань хүн гэртээ мансууруулах бодис хадгалдгийг минь цагдаагийнхан мэдчихээд баривчлах гэж ирж байна хэмээн айгаад цагдаагийн 911 рүү утасдаж диспетчирт нь “Бууж өгье” хэмээн хэлжээ. Цагдаагийнхан ч өөрийн нь хүсэлтээр ирж баривчлан саатуулж.Уг нь хууль сахиулагчид Харрисоны тухай ямар ч сэжиг таамаг аваагүй байсан юмсанж. Харин нисдэг тэрэгний тухайд орон нутгийн мэдээллийн агентлагийнхан тэдний гэрээс холгүй болсон нэгэн алллагын хэргийн тухай сурвалжилга бэлтгэн нисч байсан нь тэр гэнэ. “Хар тамхи хадгалдгийг нь мэдчихээд өөрийнх нь араас нисдэг тэргээр ирж байна гэж тэр бодсон. Уг нь бол бид түүний тухай юу ч мэдээгүй байсан юм” гэж цагдаагийн дарга Дэвид Арциери хэвлэлийнхэнд хэлжээ.
Өөрөө өөрийгөө илчилж барьж өгсөн Харрисонд одоо худалдан борлуулах зорилгоор мансууруулах бодис хадгалсан гэсэн хэрэг үүсгэн орон нутгийн шоронд саатуулжээ.
0 Сэтгэгдэл
























