БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Н.Ану: Нулимс унагасан ч арчаад л давшиж байна
А.АКЭРКЭ

“Дэлхийн мисс”-ийн тэмцээн Хятадад болж буй. 11 дэх жилдээ манай улс миссээ илгээсэн бөгөөд энэ удаад эх орноо мисс Н.Ану төлөөлөн оролцож байгаа. Энэ сарын 19-нд эцсийн шалгаруулалтаа хийх тэмцээнд тэрээр чамлахааргүй амжилт гаргаж, үндэсний бүжгийн гайхамшгийг мэдрүүлж тодорхой хэмжээгээр үнэлэгдээд байгаа юм. Тэгвэл тэрээр өчигдөр болсон “Fation show” буюу “Загварын шоу”-нд ихэд сэтгэл дундуур байгаа аж. Энэ тухайгаа ийн бичжээ. “Хятадын дизайнер модель шалгаруулалт хийсэн бөгөөд тус хэсэгт өөрийгөө шалгарна гэдэгт маш итгэлтэй байлаа. Гэтэл бодсоноор минь болоогүйд үнэхээр их сэтгэлээр уналаа. Аливаа тэмцээн уралдаан, ажил амьдрал дээр хүн өөрийгөө чадна чадахгүйг дотроосоо мэдэрдэг. Тийм ч учраас өөртөө маш их итгэлтэй байсан. Бусад оролцогчтой өөрийгөө харьцуулахад ч боломжтой санагдаж байсан. Та бүхэн надад ямар их итгэл найдвар тавьж байгаа билээ дээ. Тус шалгаруулалтад тэнцээгүй гэдгээ сонсоод их сэтгэлээр унасан хэдий ч итгэл найдвараа алдахгүйг хичээж, хэн байснаа санаж, одоо хаана ирсэн байгаагаа бодоод урагшаа л алхаж байна. Нулимс унагасан ч арчаад л давшиж байна. Бүх зүйл санаснаас өөрөөр эргэж байгаа ч өдөр бүр би чадах ёстой гэж өөрөө өөртөө хэлж хүний нутагт хэцүүхэн л байдалтай байна. Намайг дэмжигч Монголын ард түмэн минь миний ард байгаа гэж бодохоор сэтгэл санаа хавьгүй дээрдэх юм. Хэдий энэ том тэмцээн гэлээ ч их гүрэн өндөр хөгжилтэй орны миссүүдэд арай л илүү анхаарал тавиад байх шиг. Хэн болохоо хаанахын мисс гэдгээ харуулах гэж маш их хичээн анхаарлыг нь татахын тулд чадлаараа л тэмцэж байна. Амаргүй даваа амаргүй өдрүүд үргэлжилсээр. Шантрах үе бишгүйдээ л гарч байна. Гэхдээ би өдрөөс өдөрт Монгол Улсын мисс амархан өрсөлдөгч биш гэдгийг харуулж байгаа гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ. Түүнчлэн тэрээр “Best Designer Award”-д дизайнер Ангиагийн урласан даашинзаар оролцож шилдэг аравт орсон аж. Ингэснээр тив дэлхийн шилдэг дизайнеруудын 130 орны бүтээлээс Монголын дизайнерын урласан даашинд шилдгээр шалгарч анх удаа “Miss World”-ын ТOP 10-ын нэгт багтаж чадсан үзүүлэлт болж буй билээ.

0 Сэтгэгдэл