Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
Цаг хугацаагаар аялагч гэсэн баримтыг шинжээчид няцааж байна
PHOTO SHOP
Цаг хугацаагаар үнэхээр аялдаг тохиолдол байдгийг баталсан мэт гэрэл зураг, кино кадр олон байдаг. Энэ бүхнийг эрдэмтэд няцааж ийм зүйл байхгүй гэж баталж байна хэмээн британийн Express сайт мэдээллээ.

Үүний нэг нь алдарт Чарли Чаплины 1928 онд авсан нэг кинон дээр цаагуур өнгөрч байгаа эмэгтэй гараа чихэндээ бариад явж байгаа нь үнэхээр л гар утас бариад яваа юм шиг харагддаг. The Atlantic хэвлэлийн редактор Николас Жексоныхоор бол киног анхааралтай үзвэл нууц нь их энгийн гэнэ. Тэр эмэгтэй тухайн үед ашигладаг байсан сонсголын аппарат чихэндээ хийсэн, түүнийгээ л гараараа дэмжин тогтоож байгаа нь тэр аж.
Маргаан дагуулсан өөр бас нэг баримт бол 1938 онд авсан хар цагаан зураг дээрх эмэгтэй. Энэ эмэгтэй мөн л гар утсаар ярьж байгаа юм шиг гарчээ. Харин судалгааны явцад энэ бүсгүй үнэхээр утасгүй аппаратаар ярьж байгаа нь тогтоогдсон байна. Гертруда Жонс гэдэг эмэгтэй 17 насандаа ярианы утасгүй аппарат бүтээх туршилтад оролцож байсан таван хүний нэг байсан гэнэ. Энэ талаар түүний ач хүү нь судлаачдад ярьсан байна. Түүний ярьснаар бол Гертруда тэр үед Дюпоны үйлдвэрт ажилладаг, энэ зургийг авах үед тэрээр инженерүүдийнхээ нэгэнтэй ярьж байсан гэнэ.

Өөр бас нэг гайхаш төрүүлсэн зураг бол Канадын музейд байдаг 1940 оны арваннэгдүгээр сард Саус Форкийн гүүрийн нээлтийн үеэр авсан гэрэл зураг. Цугларсан олны дунд нүдний хар шил зүүсэн өндөр нуруутай залуу тод харагдана. Түүний хар шил, энгэр дээрээ зурагтай футболк, хүзүүнд нь зүүлттэй аппарат поляроид байгаа нь яагаад ч тэр үеийнх биш. Үүнээс үүдээд энэ бол цаг хугацаагаар аялагч гэсэн таамаг гарч.
Харин нягтлан судалсны дүнд 1940 онд ингэж хувцаслах боломж байсан гэдгийг нотолжээ. Яг ийм загварын нарны шил бүр 1920-иод онд гарсан байж. Футболк нь болохоор багийн бэлгэ тэмдэгтэй спорт цамц юм байна. Гэрэл зургийн аппаратын тухайд тэр үед хэдийнээ гарчихсан байсан аппарат л тэгэж харагдсан хэрэг гэж шинжээчид тайлбарлажээ.

0 Сэтгэгдэл
M
medeej yamar ch utagagvi herew bidnii dund ireedvigees irsen hun alhaj baiwal bid ungursun uyiinhen bolj taarna gewch bidend bas ungursun uye baigaa ingeed harah ym bol hen heniihee ireedvi ungursun odoo gedgee medhee baina shal utaggvi bizde. ireedvigees irsen hund ch bas ireedvi bjil bgaa
2015.12.10
2015.12.10