БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Гитлерийн “Миний тэмцэл”-ийг дахин хэвлэнэ
Адольф Гитлерийн бичсэн “Майн кампф” буюу “Миний тэмцэл” гэдэг нэртэй номыг Мюнхен хотод ирэх жилийн 1 дүгээр сард дахин хэвлэхээр болжээ.

Гитлерийн бичсэн номыг сүүлийн 70 жилд анх удаа дахин хэвлэх гэж байгаа нь энэ юм. Мюнхений Орчин үеийн түүхийн хүрээлэнгээс эрхлэн гаргаж буй уг номд түүхчид, утга зохиол судлаачид болон нацизмыг дагнан судалдаг эрдэмтдийн хийсэн 3500 гаруй тайлбарыг хавсаргажээ.
Номыг худалдан авах боломжийг хязгаарласан учир нь шинэ нацизмын/неонацизм/ үзэл санаа нийгэмд тархахаас болгоомжилж буйтай холбоотой гэнэ. Харин номыг дахин хэвлэх гэсэн санааг еврейчүүд асар ихээр эсэргүүцэж байна.
Уг номын нэгдүгээр боть нь 780 хуудастай бол 1220 хуудас нь дан судлаачдын тайлбараас бүрдэх ажээ. Номын зохиогчийн эрхийг Бавари мужийн эрх баригчид эзэмшдэг бөгөөд Гитлерийн бичсэн аливаа зүйлийг дахин хэвлэхээс байнга татгалзсаар ирсэн юм. ХБНГУ-ын хуульд зааснаар, зохиогч нь нас барснаас хойш 70 жилийн дараа тухайн бүтээл нь олон нийтийн өмч хүртээл болдог аж. Өөрөөр хэлбэл 2016 он гарангуут Гитлерийн бичсэн номыг аль ч хэвлэлийн газар хэвлэн түгээж болно гэсэн үг юм.
Адольф Гитлер Бавари мужийн шоронд ял эдэлж байхдаа “Миний тэмцэл” гэдэг номоо бичсэн ба 1932 онд засгийн эрхэнд гарсныхаа дараа номоо хүн бүрт албан хүчээр уншуулдаг байжээ.
Энэ ном хэт давруу үзэл санааг сурталчилдаг учраас дэлхийн олон оронд хэвлэхийг нь хориглодог бол Германд энэ хориг үйлчилдэггүй аж.

0 Сэтгэгдэл