Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Шилдэг багийг 10 сая төгрөгөөр байлна
Эмэгтэй шилдэг багуудын цомын анхдугаар тэмцээн тун удахгүй болох гэж байна. Тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг эмэгтэй багууд найман жинд, 10 хүртэлх тамирчинтай оролцох аж. Нэг багт хоёроос илүүгүй легионер тамирчин байж болох энэхүү тэмцээнийг МЧБХ “Арж Капитал” ХХК-тай хамтран зохион байгуулж буй юм байна. Тэмцээнд оролцогч багуудын нэр заасан урилгыг насанд хүрэгчдийн УАШТ-ий багийн дүнг үндэслэн МЧБХ-ноос гаргаж шилдэг клуб, спорт хороодод илгээжээ.
Багуудын урьдчилсан мэдүүлгийг авч эхэлсэн бөгөөд 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 жин тус бүрт хоёр кг-ын зөрүүтэйгээр оролцохыг зөвшөөрч буй юм байна. Зөвхөн олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулах тэмцээний нэгдүгээр байрт шалгарвал 10 сая төгрөг, удаахь байруудад найм, таван сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн уран барилдааны шагнал, хамгийн олон цэвэр ялалт, техникийн олон оноо авсан бөхийг шалгаруулж тусгай шагнал олгох юм байна.
Эмэгтэй шилдэг багуудын цомын анхдугаар тэмцээн тун удахгүй болох гэж байна. Тэмцээнд чөлөөт бөхийн шилдэг эмэгтэй багууд найман жинд, 10 хүртэлх тамирчинтай оролцох аж. Нэг багт хоёроос илүүгүй легионер тамирчин байж болох энэхүү тэмцээнийг МЧБХ “Арж Капитал” ХХК-тай хамтран зохион байгуулж буй юм байна. Тэмцээнд оролцогч багуудын нэр заасан урилгыг насанд хүрэгчдийн УАШТ-ий багийн дүнг үндэслэн МЧБХ-ноос гаргаж шилдэг клуб, спорт хороодод илгээжээ. Багуудын урьдчилсан мэдүүлгийг авч эхэлсэн бөгөөд 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 жин тус бүрт хоёр кг-ын зөрүүтэйгээр оролцохыг зөвшөөрч буй юм байна. Зөвхөн олон улсын зэрэгтэй шүүгчид шүүн явуулах тэмцээний нэгдүгээр байрт шалгарвал 10 сая төгрөг, удаахь байруудад найм, таван сая төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн уран барилдааны шагнал, хамгийн олон цэвэр ялалт, техникийн олон оноо авсан бөхийг шалгаруулж тусгай шагнал олгох юм байна.
0 Сэтгэгдэл
























