96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
АНУ-д лалын шашинтнуудыг оруулахыг Трамп эсэргүүцлээ

АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Дональд Трамп АНУ-д лалын шашинтнуудыг оруулахгүй байх санал дэвшүүллээ. Бүгд найрамдах намаас АНУ-ын төрийн тэргүүний төлөө өрсөлдөхөөр нэр дэвшигч тэрээр лал шашинтнуудыг АНУ-д ороход хориг тавих хэрэгтэй гэж үзэж байна. Түүнийхээр бол гадаадаас ирж байгаа лалын шашинтнууд америкчуудыг үзэн ядаж ямар нэг хэлбэрээр аюул учруулна гэнэ. Ийм нөхцөлд түр зуур ч гэсэн тодорхой хэмжээгээр хориг тавих хэрэгтэй гэжээ.
Үүний өмнө Трамп бас АНУ-д лалын шашны сүмүүдийг хаах санал дэвшүүлж байсан юм. Сирийн дүрвэгсэд “трояны морь” шиг арга хэрэглэж магадгүй гээд лалын нийгэмлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж байх цагдаагийн хөтөлбөрийн зогсоох гэсэн Нью-Йорк хотын даргын шийдвэрийг шүүмжилсэн байна. Үүний зэрэгцээ Трамп бас АНУ-ын нутагт ч гэсэн лалын шашинтнуудын зорчих хөдөлгөөнд хяналт тавих хэрэгтэй гэж байна. Үүний тулд лал шашинтнуудын хөлөгөөнийг хянах мэдээллийн сүлжээ хэрэгтэй гэжээ.

0 Сэтгэгдэл