Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ
2028 онд агаарын бохирдлыг 50-60 хувь бууруулж, 2032 онд утаагүй болох боломжтой гэж тооцжээ
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн газрын даргаар Н.Баасандамбыг томиллоо
Голомт банк BNY банктай хамтран “Golomt Bank & BNY Joint Compliance Workshop 2025” арга хэмжээг зохион байгууллаа
МАН: Удирдах зөвлөл Засгийн газрын бүтцийн талаар хуралдаж байна
ХҮН нам Ерөнхий сайдаас ирүүлсэн зөвшилцөх саналыг дэмжлээ
Я.Содбаатар: Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй
Зарим голын усны түвшин 5-15 см нэмэгдэх хандлагатай байна
МОНГОЛ ХЯТАДЫН ГШАШУУНСУХАЙТ- ГАНЦМОД БООМТЫН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХАРХОРУМ ХОТЫН 410 ГА ТАЛБАЙД 300 МЯНГАН МОД ТАРИНА
669 хүүхдийг үхлээс аварсан “Британийн Шиндлер” Николос Уинтон
buyantai saihan buural bna daa
buyantai saihan buural bna daa
ийм сайхан хүн энэ хорвоод даан ч олон юм даа
Ямар ч сайхан юмб дээ.
Фашистын хоморголон устгах аймшигт аюулаас 669 хүүхдийг аварсан британи эр Николас Уинтоныг “британийн Шиндлер” гэж нэрийддэг. Тэрээр 1909 онд Лондонд германаас дүрвэж ирсэн еврей гэр бүлд төржээ. Ингээд тэд анхны Вертхайм гэдэг нэрээ өөрчлөн Уинтон болсон юм байна.

Николас системтэй боловсрол эзэмшсэнгүй, сургуулиа төгсөө ч үгүй байхдаа банкинд ажиллаж эхэлжээ. Ингээд 1930-аад онд Лондонгийн хөрөнгийн биржид ажиллах болсон байна.
1938 оны сүүлчээр Николас Уинтон Чехословакийн нийслэл Паргад еврейн буяны байгууллагад ажилладаг найзынхаа хүсэлтээр очсон байна. Энэ үед Чехословак хэдийгээр тусгаар тогтносон улс хэвээр байсан ч Германы фашизмын түрэмгийлэн эзлэх нь хэнд ч нууц биш болоод байлаа. “Чехословакт юу болох, ервейчүүдэд ямар аюул нүүрлэх нь Германы жишээнээс тодорхой байлаа” гэж Уинтон хожим нь дурссан байдаг.

Энэ бүхнийг ойлгосон Уинтон Прагад саатаж буусан зочид буудлынхаа үүдний хонгилд албан өрөө нээжээ. Ингээд л тэрээр Чехословакийн еврей хүүхдүүдийг Их Британи руу тээвэрлэн гаргах ажил хийж эхэлж. Үүний тулд Нидерландаар дайрч өнгөрөх тарнзит зөвшөөрөл авах, санхүүгийн баталгаа гаргах хэрэгтэй байлаа.

Энэ хооронд Уинтоны эх нь еврей хүүхдүүдийг харж хандах гэр бүл хайж байв.
“Азаар Чехээс очиж байгаа хүүхдүүдийг хүлээн авч туслах сайн санаат хүн, айл өрх Британид хангалттай олдсон. Харамсалтай нь бусад орнуудаас ийм хүн олдоогүй. Америкчуудад ч хандсан амжилт олоогүй” гэж Уинтон дурсч байна.
1939 оны гуравдугаар сард Чехословакт фашистуудыг орж ирэх хүртэл Уинтон Прагаас 669 хүүхэд тээвэрлэсэн найман галт тэрэг гаргаж амжжээ. Прагийн галт тэрэгний буудлаас хөдөлж амжаагүй ес дэх галт тэргэнд байсан 250 хүүхдийн хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй үлдсэн байна. Энэ хүүхдүүдийн эцэг эх нь фашистын түрэмгийллийн үеийг амьд мэнд туулж чадаагүй юм.

“Уинтоны хүүхдүүд” –ийн зарим нь британид өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн байдаг. Альфред Дабс британийн улстөрч болж Лейборист намаас Танхимын гишүүнээр удаа дараа сонгогдсон. Кино найруулагч Карел Райш британийн кинонд хийсвэр чиглэл оруулж ирсэн хүн. Дараа нь Канадад цагаачилсан Жо Шлезингер ч тэндээ телевизийн нэртэй сэтгүүлч болжээ.

Хамгийн сонирхолтой нь Николас Уинтон өөрийнхөө энэ баатарлаг үйлсийг удаан хугацааны туршид хэнд ч ярьсангүй. Хагас зууны хойно хуучин чемоданаас нь Чехословакаас гаргасан хүүхдүүдийн нь нэр бүхий тэмдэглэлийн дэвтэр олдож эхнэр нь бусдад ярьснаар энэ гавьяа нь олон нийтэд ил болжээ.
1998 онд Уинтоныг чехийн Масарикийн одонгоор шагсан бол 2002 онд хатан хаан Елизавета II хааны дайчин цэрэг хэргэмээр шагнасан байна.

2009 оны есдүгээр сарын 1-нд Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсний 70 жилийн ойн өдөр 1930-аад оны хэв загварын вагонуудаас бүрдсэн “Уинтоны галт тэрэг” гэдэг тусгай цуваа Прагаас Лондон руу хөдөлсөн байна.
Энэ галт тэргээр ирсэн, тэр цагийн чех хүүхдүүд, тэдний төрөл төрөгсдийг 100 настай ноён Уинтон өөрөө угтан авчээ. Галт тэргийг Прагаас хөдлөхийн өмнө “британийн Шиндлер”-т зориулсан хөшөөг Прагийн галт тэрэгний буудалд нээсэн байна.

Прагад ч бас Уинтон өөрийнхөө аварсан “хүүхдүүд”-тэй уулзжээ. “Харамсалтай нь тэдний олон нь өнөөдөр амьд мэнд алга. Би харин өөрийн аварсан хүүхдүүдээсээ илүү насалж, гэхдээ тэд маань миний хувьд балчир шүү дээ” гэж Уинтон ярьжээ.

Энэ олон зуун хүүхдийн амийг фашизмын хар тахлын аймшигт үхлээс аварсан буянтай энэ эр 106 нас наслаад энэ жил насан хутгийг олсон билээ.

0 Сэтгэгдэл
Buriad
Ashgui dee. Buyantai buural yum.
2015.12.10
2015.12.08
2015.12.08
2015.12.08
2015.12.08