96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Зугаалж наргисан хүүхдүүд гал алдаж түймэрт амиа алджээ

ОХУ-ын Хант мансийн Автономит тойргийн хэсэг сурагч нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэхээр “Феникс” тосгон дахь зуслангийн байранд наргиж байгаад гал алдсанаас түймэрт 13-15 насны найман хүүхэд амь алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Аврах албаныхан шатсан байрны нийтдээ 40 хавтгай дөрвөлжин метр талбайтай нуранги дороос бүх хүүхдийн цогцосыг гарган авч, хууль сахиулагчид мөрдөн шалгасны эцэст талийгаач хүүхдүүдийн нэр хаягийг бүрэн тогтоожээ.

Хүүхдүүдийг халуун ус, ууранд орж байх үеэр түймэр гарсан ч тэд шатаж байгаа байшингаас гарч чадаагүй байна. Урьдчилсан байдлаар тэднийг угаартаж нас барсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Түймэр гарахыг зэргэлдээ байшингийнхан мэдэж гал сөнөөгчдийг дууджээ.
Төрсөн өдөр тэмдэглэх баярт нийт 11 хүүхэд оролцож байсны гурав нь ослын үеэр айгаад гэрээдээ буцсан байна. Харамсалтай нь түймрийн тухай мэдэж байсан ч болсон явдлын талаар хэнд ч хэлэлгүй нуужээ.

“Саша, Саша, Артем гурав гэр гэртээ ирээд сүүлийн мөч болтол хаана байсан, юу болсон талаар юу ч хэлэхгүй нуусан. Сүүлд нь бүх зүйл болоод өнгөрсний дараа л цагдаагийнханд хэлсэн” гэж нас барсн нэг хүүхдийн ээж хэлжээ.
Пийшингээс нүүрсний цог унаснаас болж түймэр гарсан байж магадгүй гэж Гал унтраах албаны шинжээч урьдчилсан байдлаар таамаглаж байна.
Хүүхдүүдтэй хамт багш, эцэг эхээс нэгч хүн яваагүй өөрсдөө явсан байжээ.

0 Сэтгэгдэл