96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Лондоны метрод “Сирийн төлөө” гурван хүнийг шархдуулав

Английн цагдаагийнхан Лондоны метрод гарсан хэргийг халдлага хэмээн үзэж байна хэмээн олон нийтэд мэдээлэв.Бямба гаригийн орой 19 цагийн үед Лондоны метроны буудалд хутга барьсан эр “Сирийн төлөө” хэмээн хашгиран ойр байсан нэгэн зорчигчийн хоолойг хэрчсэн байна. Мөн хоёр ч хүнийг гэмтээсэн бөгөөд электрон аюулгүй байдлыг хангах системийн тусламжтайгаар түүний барьж чадсан байна. Гэмт хэрэгтний гарт өртсөн нэг иргэний бие маш хүнд байгаа боловч амь нас нь аюулгүй гэдгийг эмч нар баталж байгаа аж. Харин нөгөө хоёр иргэн нь хөнгөн шарх авсан байна. Гэмт этгээд ч баривчилгааны үеэр шархадсан бөгөөд одоогоор эмнэлэгт хүргэгджээ. “The Wall Street Journal”-ийн мэдээлснээр Парисийн алан хядах үйл ажиллагааг зохион байгуулсан “Лалын улс” бүлэглэлийн Абдельхамид Абаудам гэгчтэй холбоотой террористууд Их Британид байж болзошгүй бөгөөд дараагийн алан хядах ажиллагаагаа Лондонд төлөвлөж байж магадгүй гэнэ. Тиймээс Европ тэр тусмаа Лондонг сэрэмжээ өндөрсгөх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл