96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Нобелийн баяр ёслолын долоо хоног эхэллээ
Дэлхийн хамгийн нэр хүнд бүхий шинжлэх ухааны шагналыг хүртсэн 10 хүнд хүндэтгэл үзүүлэх Нобелийн баяр ёслолын долоо хоног Шведийн нийслэл Стокгольм хотод эхэллээ. Харин шагналыг 12 дугаар сарын 10-нд Стокгольмын филармонид гардуулна.

Энэ жил Нобелийн шагналыг нийтдээ 11 хүн хүртэнэ. Альфред Нобелийн гэрээслэл ёсоор Энх тайвны шагналыг Осло хотод гардуулна. Энэ удаад уг шагналыг Тунисын эрх баригчид болон сөрөг хүчин хоорондын хэлэлцээнд зуучлагч бүлэг болох Тунисын үндэсний яриа хэлцээний дөрвөл хүртэнэ.
1901 оноос хойш уг шагналыг нийтдээ 573 удаа олгосон бөгөөд 870 хүн, 32 байгууллага хүртжээ. Энэ жил АНУ-ын анагаах ухааны салбарын 85 настай профессор Уильям Кэмпбелл, Хятадын эрдэмтэн Ту Юю нар хамгийн өндөр настай шагналтан болсон бол хамгийн залуу шагналтан нь 56 настай физикч Такааки Казита болжээ.
Энэ жилийн Нобелийн шагналтнууд маш шахуу хөтөлбартэй байна. Тэд ярилцлага өгч, хэвлэлийн бага хурал хийж, оюутнуудтай уулзаж, концерт үзэж, мөн баяр ёслолын долоо хоногийн оргил болох хүндэтгэлийн зоог барина.

0 Сэтгэгдэл