УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Реал Мадрид энэ жил Муу байна
Реал Мадрид Рафаэль Бенитесийн удирдлагад буй ч энэ жил амжилтын хувьд сайнгүй байна. Ердөө хоёр долоо хоногийн өмнө Барселонад 4:0-ээр ялагдсан тэд торгуультай тоглогчийг талбайд гаргаснаар цомын тэмцээнээс хасагдаж магадгүй болоод байна.

Тэдний Орос тоглогч Денис Черишев өнгөрсөн улиралд Вильярреалын бүрэлдэхүүнд тоглохдоо цомын тэмцээнд гурван шар хуудас авснаар, энэ жилийн тэмцээний эхний тоглолтыг өнжихөөр болсон юм.
Гэвч тэрээр урд шөнө Кадисын эсрэг тоглолтод оролцоод зогсохгүй, бүр гоол оруулж, Реал Мадрид өрсөлдөгчөө талбайд нь 3:1-ийн харьцаатай ялжээ. Мадридын дасгалжуулагч Бенитес II хагас эхлэнгүүт Черишевийг суулгаж, Ковачичийг талбайд оруулж ирсэн байна. Тоглолтын дараа тэрээр холбооны зүгээс Черишевийн торгуулийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй, үүнийг мэдсэн даруйдаа шударга өрсөлдөх үүднээс Денисийг II үед суулгасан гэж хэлжээ. Харин тэдэнд ялагдсан Кадис албан ёсны өргөдлөө Испанийн хөлбөмбөгийн холбоонд явуулаад буй аж. Испанийн хөлбөмбөгийн холбоо энэ асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ Реал муу мэдээ сонсох болов уу. Учир нь хөлбөмбөгийн холбооны төлөөлөгч урд шөнийн тоглолт болохоос өмнө тэмцээнд оролцож байгаа бүх багуудад торгуультай тоглогчдын талаар факс илгээснээ баталжээ.
Бенитесийн хувьд 2001 онд Валенсиад ажиллаж байхдаа мөн цомын тэмцээний үеэр талбайд гарах ёсгүй тоглогчийг тоглуулж, баг нь тэмцээнээс хасагдаж байсан удаатай. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л энэ есдүгээр сард Осасуна - Мирандесын эсрэг тоглолтод мөн буруу тоглогч талбайд гаргаж, тэмцээнээс хасагдсан байна. Иймээс Реал Мадридын хувьд ч гэсэн бултах аргагүй болж байх шиг байна.

0 Сэтгэгдэл