Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Их Британи Сирид агаарын цохилт өгч эхэллээ
Сири дэх “Лалын улс”-д Их Британийн Хатан хааны агаарын цэргийн хүчний сөнөөгч-бөмбөгдөгч “Tornado” нисэх онгоцууд анхны агаарын цохилтоо өгснийг тус улсын Батлан хамгаалах яам нотоллоо.

Британийн парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд “Лалын улс”-ыг бөмбөгдөхийг дэмжсэний дараа тун удалгүй Кипрт байрлах Хатан хааны агаарын цэргийн хүчний Акротири баазаас дөрвөн “Tornado” хөөрсөн байна. Нисэх онгоцууд 227 кг жинтэй “Paveway” лазер удирдлагатай, гурван бөмбөгтэй хөөрчээ.
Сирийн зүүн нутаг дахь “Лалын улс”-ын хяналтад буй нефтийн ордын ойролцоох зургаан байг онгоцууд онилсон байна.
“Лалын улс”-тай тэмцэх цэргийн ажиллагаа явуулахыг Төлөөлөгчдийн танхимын гишүүд дэмжсэнээс хойш цагийн дараа эхний хоёр онгоц хөөрсөн бөгөөд цаг хүрэхгүй хугацааны дараа дараагийн хоёр нисэх онгоц хөөрчээ.
Даалгаврын талаар Их Британийн Батлан хамгаалах яамнаас дэлгэрэнгүй мэдээлээгүй боловч Сирид агаарын цохилт өгч буй тус улсын анхны байлдааны нисэх онгоцууд гэдгийг нотолсон юм.
Пуужин бус, бөмбөг хэрэглэснийг үзвэл хөдөлгөөнгүй бай, магадгүй, байгууламж онилсон байх магадлалтай байна.
Эхэнд хөөрсөн хоёр “Tornado” гурван цаг орчим ниссэний дараа эргэн газардсан юм. Харьцангуй богино хугацаанд даалгавар гүйцэтгэснээс харвал хөөрөхөөс өмнө байг тодорхойлсон бололтой.

0 Сэтгэгдэл