Ханын материал орчмын гэр хорооллын газар чөлөөлөлт 95 хувьтай байна
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
“Оргил стар” хотхоноос Зайсангийн гүүр хүртэл 550 метр явган хүний замыг шинэчиллээ
“Лос Анжелес 2028” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах тамирчдыг зарлалаа
"Баянхошуу" цэцэрлэгт хүрээлэн ирэх сард ашиглалтад орно
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
Иран Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Увс, Завхан аймагт ажиллаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН КОРПОРАЦ ГОЛОМТ БАНКАНД 160 САЯ АМ. ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЛОО
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Буриадын Улан-Үдэ хотын захирагч А.Голков сэтгүүлчдийг зодчихож

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Үдэ хотын захирагч Александр Голков, түүний албаныхан оросын телевизийн “Россия-24” сувгийн сурвалжлах хэсгийнхнийг зодсон талаар оросын хэвлэлүүд шуугьж байна.
“Россия-24” телевизийн сэтгүүлч Артем Кол, түүний оператор Владимир Брагин нар хотын захирагчаас ярилцлага авахаар ирэхэд маргаан үүсч улмаар сэтгүүлчийн толгойг нь хагалж, операторын камерыг нь эвджээ” хэмээн Улан-Үдэ хотын Дотоодын хамгаалах газрын төлөөлөгч хэлсэн байна.
Сэтгүүлчдийн биед халдсан энэ хэрэгт хотын захирагч өөрөө, түүний орлогч, бас хэвлэлийн албаны ажилтан нь оролцсон гэж тэр онцолжээ. Зодоонд оролцсон хоёр тал хоёулаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өргөдлөө өгсөн гэж Дотоодыг хмагаалах газрын албан ёсны төлөөлөгч Наталья Маслова мэдээлсэн байна.

Улан-Үдэ хотын захирагч Александр Голков
Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар бол телевизийн сэтгүүлчид Улан-Үдэ хотын дарга Александр Голков юуны төлөө “шинэ жилийн шагнал” хэмээн 300 мянган рубль авсан талаар тодруулахаар албан өрөөнд нь орсон юм байна. Харамсалтай нь ярилцлага, сурвалжлага биш зодоон болжээ.
“Бид хотын захирагчийн өрөөнд ороод юуны төлөө ийм шагнал авсан юм бэ гээд асуултаа тавих гэсэн. Хотын дарга хариулахгүйгээр биднийг өрөөнөөсөө түлхэж гаргахыг оролдсон юм. Гэтэл хэвлэлийн нарийн бичгийн дарга нь, туслах нь хамжаад камерыг минь эвдлэхийг оролдсон” гэж сэтгүүлч Артем Кол ярьжээ.
Энэ зодооны үеэр сэтгүүлчийн толгойг хаалганд цохьсон гэнэ. Харин Буриадын талынхан болохоор түүнийг хаалга эвдэлсэн гэж буруутгаж байгаа юм байна. Бас операторыг нь аккариумын дэргэдэх хана руу толгойгоор нь мөргүүлжээ.

"Россия-24" телевизийн сурвалжлагч Артём Кол
Зодооны үеэр сэтгүүлчдээс гадна дүрс бичлэгийн камер, радио дамжуулагч, микрофон нь гэмтжээ. Хамгаалалтын ажилтнууд сэтгүүлчдээс гар утас, планшетыг хураан авсныг дараа нь цагдаагийнхан буцааж өгсөн гэнэ.
Буриадын “ГазетаРБ” сайтад бичсэнээр бол зодооны үеэр оператор Владимир Брагины нүүрэнд шарх үүсч, сэтгүүлч Артем Колын хүзүү нь гэмтжээ. Бас тархи нь гэмтсэн байж болох тухай ч ярьж байна.
Хэвлэлүүдийн бичиж байгаагаар Улан-Үдэ хотын захирагч Александр Голков харин эсрэгээрээ толгойгоо барин хонгилоор явж, сэтгүүлчид надад халдлаа гэж ярин хүмүүст итгүүлэхийг оролдож байсан гэнэ.
Гэхдээ тэрээр болсон явдлын талаар хэвлэлүүдэд ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл