96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Москвад гэмт бүлгийн 50 толгойлогчийг баривчиллаа

ОХУ-ын нийслэл Москва орчмын Подольск клубт цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулж эрүүгийн гэмт хэргийн бүлэглэлийн томоохон төлөөлөл 50 этгээдийг цуглараад байхад нь саатуулан баривчилсан байна.

Тэднийг ээлжит уулзалтаа хийж байхад нь цагдаагийнхан дайрч орсон байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол тэдний уулзалтын гол зорилго нь BMW X6 автомашин байжээ. Цугларагсдын нэг этгээд подольскийн бүлгийн хэн нэгэнд ийм машиныг 3,5 сая рублиэр зарсан бололтой. Худалдан авсан хүн тооцоогоо хийсэн ч машинаа авч амжаагүй байхад нь хулгайлчихсан гэнэ. Худалдан авагч мэдээж гомдоллож гэмт бүлэглэлийнхэн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ ярилцахаар цугларсан бололтой.

Гэмт бүлэглэлийг саатуулах үеэр цагдаагийнхан байлдааны зургаан гар буу, бие хамгаалах буунууд, калашниковын дөрвөн автомат буу, их хэмжээний сум хэрэгсэл хураажээ. Саатуулагдсан хүмүүс өөрсдийгөө ямар ч цугларалт, хуйвалдаан байхгүй зүгээр л зочноор ирсэн гэж мэдүүлж байгаа гэнэ. Хууль сахиулагчид юутай ч зэвсэг хадгалсных нь төлөө хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

0 Сэтгэгдэл