96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Орос Туркийн шинэ дайнд орос ялж Стамбул грекийнх болно гэнэ

Сүүлийн үед Орос Туркийн хооронд өрнөж байгаа үйл явдал Туркийн “Нострадамус” гэгддэг Паисия Святогорцийн олон жилийн өмнө таамаглан хэлсэн үгийг эрхгүй санагдуулж байна гэж грекчүүд бичиж байна. Тэрээр орос туркийн дайнд оросууд ялж, туркууд дээр үеийн Византын гүрний нийслэл байсан Константинополь буюу өнөөгийн Станбулыг грект эргүүлэн өгнө гэж хэлсэн гэнэ.
Өвгөн таамагч “Константинополь бидэнд эргэж ирнэ. Гэхдээ бид өөрсдөө авч чадахгүй. Бурхан бидэнд өгч байгаа юм. Орос Туркийн хооронд дайн дэгдэж, эхлээд туркууд ялж байгаа юм шиг байх боловч, энэ нь эцэстээ сүйрэл болно. Оросууд ялж, Константинополийг бидэнд өгнө” гэжээ.
Зөнч өвгөн “Туркууд энэ газар дэлхий дээр бурхны эсрэг байснаас үхэж үгүй болно” гээд “Тэдний гуравны нэг нь Месопотамийг зорино, христийг дээдэлсэн гуравны нэг нь аврагдана, үлдэх гуравны нэг нь үхнэ. Турк улс задарч Константинополь буцаад грекийнх болж Гэгээн Софийн сүм үнэн алдартнуудад үйлчилнэ. Үлдсэн газар нутгийн нэг хэсэгт армянууд ирж, нөгөө хэсэгт нь курдууд суурьшина” гэж хэлжээ.
Паисий Святогорец нь 1924 онд төрж, 1994 онд нас нөгцсөн. Өнгөрсөн ХХ зууны грекийн иргэдийн хамгийн их шүтэн дээдэлдэг зөнч нэгэн.
Вангагийнхаар бол орос дэлхийн 3-р дайн болж лалууд 100 жил ноёрхоно гэсэн байсан санагдах юм
Герек гэж яг ямар улс байна

Сүүлийн үед Орос Туркийн хооронд өрнөж байгаа үйл явдал Туркийн “Нострадамус” гэгддэг Паисия Святогорцийн олон жилийн өмнө таамаглан хэлсэн үгийг эрхгүй санагдуулж байна гэж грекчүүд бичиж байна. Тэрээр орос туркийн дайнд оросууд ялж, туркууд дээр үеийн Византын гүрний нийслэл байсан Константинополь буюу өнөөгийн Станбулыг грект эргүүлэн өгнө гэж хэлсэн гэнэ.
Өвгөн таамагч “Константинополь бидэнд эргэж ирнэ. Гэхдээ бид өөрсдөө авч чадахгүй. Бурхан бидэнд өгч байгаа юм. Орос Туркийн хооронд дайн дэгдэж, эхлээд туркууд ялж байгаа юм шиг байх боловч, энэ нь эцэстээ сүйрэл болно. Оросууд ялж, Константинополийг бидэнд өгнө” гэжээ.
Зөнч өвгөн “Туркууд энэ газар дэлхий дээр бурхны эсрэг байснаас үхэж үгүй болно” гээд “Тэдний гуравны нэг нь Месопотамийг зорино, христийг дээдэлсэн гуравны нэг нь аврагдана, үлдэх гуравны нэг нь үхнэ. Турк улс задарч Константинополь буцаад грекийнх болж Гэгээн Софийн сүм үнэн алдартнуудад үйлчилнэ. Үлдсэн газар нутгийн нэг хэсэгт армянууд ирж, нөгөө хэсэгт нь курдууд суурьшина” гэж хэлжээ.
Паисий Святогорец нь 1924 онд төрж, 1994 онд нас нөгцсөн. Өнгөрсөн ХХ зууны грекийн иргэдийн хамгийн их шүтэн дээдэлдэг зөнч нэгэн.
0 Сэтгэгдэл
2015.11.30
2015.11.30
























