Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
2015 он хамгийн дулаан жил байна
2015 оны дэлхийн дундаж температур нь одоогоор тэмдэглэгдсэн хамгийн дулаан хэм байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлэв.

2011-2015 хүртэлх таван жил мөн хамгийн дулаан байна гэж судлаачид хэлжээ.
2015 оны дэлхийн гадаргуугийн дундаж температур 1961-1990 оны дунджаас 0.73 хувь өндөр байгааг 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх урьдчилсан мэдээлэлд тулгуурлан Дэлхийн цаг уурын байгууллага тооцоолсон байна.
Дээд амжилт эвдсэн 2015 оны температурыг дэлхийн өөр өөр нутагт мэдэрчээ. 1 дүгээр сараас 10 дугаар сард Хятадын цаг агаар хамгийн дулаан байжээ. Африк тивд дулааны хэмжээгээр 2015 он хоёрт бичигджээ.
Дэлхийн олон хэсэгт дулааны долгион нөлөөлсөн бөгөөд Энэтхэгийн зарим нутагт хамгийн өндөр дундаж температур Цельсийн 45 гаруй хэм хүрэв. Европ, Хойд Африк, Ойрхи Дорнод болон бусад газарт маш халуун үе байсан байна.
Өнгөрсөн 5 жилд болсон, ялангуяа өндөр температуртай холбоотой цаг агаарын онц ноцтой үйл явдлуудын магадлал нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн уршгаар ихээхэн нэмэгдсэн гэж Дэлхийн цаг уурын байгууллага үзэв.

0 Сэтгэгдэл