96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
БНХАУ ажилчдаа Африк руу илгээх хүсэлгүй байна
Мали улсад саяхан лалын дайчид, зэвсэгт босогчид 19 хүнийг хөнөөсөн. Тэдний дунд БНХАУ-ын гурван иргэн байсан бөгөөд цаашид энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж буй учраас БНХАУ-ын зүгээс ажилчдаа Африкийн улс орнууд руу илгээх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн мягмар гарагт амиа алдсан гурван хятад иргэний цогцсыг нутаг руу нь, гэр бүлийнхэн рүү нь илгээжээ.
Энэ үйл явдалтай холбоотойгоор БНХАУ-ын дарга Си Жиньпин цаашид лалын дайчид болон олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, арга хэмжээнд ОХУ-ын талыг дэмжин ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. БНХАУ 2010 оноос хойш иргэн бүрийнхээ хойноос төр засаг нь анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзээд гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр илүү нухацтай хандах болсон билээ. Хүний хөгжил рүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулах болсон нь иргэддээ анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь гэж хэлж болохоор.
Ямартай ч Мали улсын зочид буудалд болсон халдлагын үеэр амиа алдсан гурван хятад иргэн төмөр замын төслийн ажилтан, мэргэжилтнүүд байсан талаар “Синьхуа” агентлаг мэдээлж байна. Тэд Мали улсын төр засгийн түшээдтэй хөгжлийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээр ийн явж байсан аж. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Юи “Мали улстай харилцаа холбоогоо улам бэхжүүлж тус улсад болж буй террорист үйл ажиллагаа, зэвсэгт халдлага үйлдэж байгаа этгээдүүдийг зогсоохын тулд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэх утгатай мэдэгдэл хийв. Африкийн нөхцөл байдлыг ойлгож байгаа ч хятад ажилчид хөгжил дагуулж, хөрөнгө оруулалт хийхээр хүний нутаг зорьж байгааг дэлхийн улс орнууд ойлгох хэрэгтэй талаар Хятадын сайтууд онцолж байна.
Мали улсад саяхан лалын дайчид, зэвсэгт босогчид 19 хүнийг хөнөөсөн. Тэдний дунд БНХАУ-ын гурван иргэн байсан бөгөөд цаашид энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж буй учраас БНХАУ-ын зүгээс ажилчдаа Африкийн улс орнууд руу илгээх хүсэлгүй байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн сайд мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн мягмар гарагт амиа алдсан гурван хятад иргэний цогцсыг нутаг руу нь, гэр бүлийнхэн рүү нь илгээжээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор БНХАУ-ын дарга Си Жиньпин цаашид лалын дайчид болон олон улсын терроризмын эсрэг үйл ажиллагаа, арга хэмжээнд ОХУ-ын талыг дэмжин ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байна. БНХАУ 2010 оноос хойш иргэн бүрийнхээ хойноос төр засаг нь анхаарал хандуулах хэрэгтэй гэж үзээд гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах тал дээр илүү нухацтай хандах болсон билээ. Хүний хөгжил рүү чиглэсэн олон үйл ажиллагаа явуулах болсон нь иргэддээ анхаарал хандуулж байгаагийн нэг илрэл нь гэж хэлж болохоор.

0 Сэтгэгдэл