Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Д.Мөнх-Эрдэнэ: Хүсэл минь биеллээ оллоо
А.АКЭРКЭ

Хоёр настайдаа нүдний хорт хавдар тусч, хараагүй болсон хэдий ч хөгжим бол миний нүд хэмээн их урлагт хөл тавьсан дуучин Д.Мөнх-Эрдэнэ ирэх сарын 2-нд Тусгаар тогтнолын ордонд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх “Хүсэл биелнэ” тоглолтоо хийхээр болжээ. Түүнийг энэ удаагийнхаа “Үгийн солио” буландаа урилаа.

-Удахгүй болох тоглолтынхоо бэлтгэл ажил гээд завгүй явна уу?
-Тийм ээ. Тоглолт болоход хэдхэн хоног үлдсэн байна. Тиймээс өдөр бүр бэлтгэлтэй байгаа. Мөн тоглолтынхоо бүх ажлыг өөрөө гардан хийж байгаа болохоор цаг зав хомс л байна. Ер нь, уран бүтээлч хүний хүсэл мөрөөдөл нь өөрийн гэсэн цомогтой болж, тоглолт хийх байдаг шүү дээ. Тиймээс миний хүсэл биелж анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна.

-Саяхан гарсан таны цомог хүртэл “Хүсэл биелнэ” нэртэй. Хүмүүст хүрсэн олон сайхан дууг шинэчлэн дуулсан байна билээ?
-Цомог маань 12 дуутай. 1990-ээд онд хараагүйчүүдийн “Цагаан шөнө” гэдэг хамтлаг байсан даа. Хүмүүс мэдэх байх. Тэр хамтлагийн дуучин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Хүрэлбаатар ахын дуулж байсан “Хайрын сарнай”, “Найзууд” гээд их гоё дуунуудыг нь шинэчлэн дуулж оруулсан юм. Түүнчлэн  “TI” хамтлагийнхантай хамтарч дуулсан хэд хэдэн сайхан уран бүтээл цомогт маань багтсан. Ерөнхийдөө хуучны, хүмүүсийн чихэнд хоногшсон сайхан дуунуудыг энэ цомогтоо оруулж өгсөн. 

-С.Хүрэлбаатарын дуу­нуу­дыг их сайхан ами­луулсан байсан. Багаасаа л түүний дууг сонсдог байсан гэсэн байх аа. Ингэхэд хамтарч уран бүтээл хийж байв уу?
-Хамтарч дуулж байгаагүй л дээ. Намайг бага байхад Хүрэлбаатар ахын хамтлаг орон нутгуудаар аялан тоглолт хийдэг байлаа.  Тухайн үед л  “Хайрын сарнай”, “Найзууд” дуунд нь дуртай болж “Хэзээ нэгэн цагт би энэ дуунуудыг дуулна даа” гэх бяцхан хүсэл тээж билээ. Тиймээс энэ сайхан дуунуудыг нь дуулах зөвшөөрөл авч, олон түмэндээ хүргэж явна. Энэ дуунууд өмнө нь дуулагдаж, олны чихэнд хоногшсон ч хадгалсан бичлэг байдаггүй юм билээ.

-Хүсэл мөрөөдлийг тань биелүүлэх тоглолтод урил­гаар ямар дуучид орол­цох бол. Манай уншигч­дад сонин байх болов уу?
-Уран бүтээлтэй маань холбогддог хүмүүс оролцоно. Тухайлбал, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дуучин Уранчимэг, харааны бэрхшээлтэй хүмүүсийн томоохон төлөөлөл Амар­жаргал эгч, “Номин талст” хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн гээд ер нь олон уран бүтээлч оролцохоор болсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан