УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Ч.Санжаадамба түрүүллээ

Улс тунхагласны ойн барилдаанд заан Ч.Санжаадамба гурав дахь удаагаа түрүүллээ. Ойр мөд барилдаагүй зааныгаа ирж барилдсанд, тэр тусмаа түрүүлсэнд олон олон дэмжигчид нь их л баяртай байв. Түрүү булаалдах барилдаанд арслан П.Бүрэнтөгс заан Ч.Санжаадамба нар ёстой л хүчээ шавхан, хөлсөө урсган барилдаж, хоёр хоёр удаа барьц сонгон алдсаны дараа П.Бүрэнтөгс барьц сонгон шахаж татаад хойш гишгэдэл алдах хоромд Ч.Санжаадамба түрж хөөн давсан юм. П.Бүрэнтөгс арслан ийнхүү энэ намар, өвлийн барилдаануудаас дөрөв дэх үзүүрээ авлаа. Үүнээс гадна гурав түрүүлснийг бүгд санаж буй биз ээ.
Харин их шөвөгт арслан Н.Батсуурь, гарьд Б.Гончигдамба нар шалгарав. Гончигдамба гарьд Бүрэнтөгсд амлуулан барилдсан агаад тогтуухан барилдаж байгаад гэнэт арсланг тэнцвэр алдуулж улмаар өөрөө барьцанд шунаж яваад арсланг ардаа алдан уначихав. Харин Батсуурь арслан Санжаадамбад барьц сонгуулан өвдөг шороодсон юм.
Барилдааныг зохион байгуулагч МАХН-аас “Улсын цолд ойрхон залуу бөх” хэмээх шагналыг Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, аймгийн арслан Хүрэл-Очирын Гантулгад гардуулав.
Дунд шөвөгт улсын харцага А.Цацабшир, улсын начин Л.Цэрэнтогтох, Б.Сугаржаргал, Э.Даш нар үлдсэн юм. Зургаагийн даваанд Бүрэнтөгс арслан начин Сугаржаргалыг амлан авч нэлээд удаан хүч үзсэний эцэст барьц сонгон давсан бол арслан Батсуурь харцага Цацабширийг давхар шуудагнаас шахаж татан түрж, гарьд Гончигдамба Цэрэнтогтох начинг хавираад, заан Санжаадамба начин Дашийг шуудагнаас түрж хөөн тус тус давсан билээ.
Даш начин өмнөх даваанд харцага Бат-Оршихыг тун даацтай хавирч өвдөглүүлсэн бол начин Ч.Баянмөнх гар ачих гэхэд Санжаадамба тун сайн мэдэрч тэрүүхэнд нь зайлж даран давах нь бас л “ганган” барилдаануудын нэг байв. Содномдорж харцага Сугаржаргалаас барьц сонгоод шахаж татах өргөх гээд өөрөө гишгэдэл алдан арагш даруулан уначихаад босч ирээд толгой сэгсрэн инээсээр тахимаа өгнө лээ. Харцага Өсөх-Ирээдүй энэ даваанд харцага Цацабширийг амалсан агаад барилдаан мөн л удааширч зүүн, баруун давхар золгоод давхар золгох хоромд Цацабшир мордож давлаа.

0 Сэтгэгдэл
Зочин
Бүрэнтөгс сайн байна шүү. Энэ жил наадмаар түрүүлнэ дээ. Байнга түрүүлж үзүүрлэж байна шүү
2015.11.29