БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Террорист болж тоглоод.......
Германы Гельзенкирхен хотын нэгэн сургуульд энэ сарын 16-ны өдөр найман залуу орж ирээд сурагчдад гар буу тулган сүрдүүлж. Тус сургуулийн нэг багш ойртож ирэн тэднээс юун хүмүүс болох, сургууль дотор юу хийж байгааг нь асуутал тэдний нэг өөдөөс нь бас буу тулгажээ. Эмэгтэй багш зугтаан өөр өрөөнд орж цагдаа дуудсанаар хуулийнхан яаралтай ирж тэдний зургааг нь саатуулж амжсан байна.
Гэтэл тэд “сурагчдыг зүгээр айлгах гэсэн юм, буу маань ч жинхэнэ биш” гэж мэдүүлсэн байна.
Сургуулийн захирал Берти Оберхольц залуусын энэ үйлдлийг саяхан Парист болсон үйлдлийг дууриах гэсэн оролдлого гэжээ. Цагдаагийнхан энэ үеэр хэн нэгэн бэртэж шархдаагүй, тэд юу ч хулгайлж, эвдэлж хэмхлээгүй, барьсан бүх “зэвсэг” нь жинхэнэ биш байсан гэж мэдэгджээ. “Тэдний хувьд ямар нэгэн хорт санаа агуулаагүй, зүгээр л нэг хүмүүсийг айлгах гэсэн шоглол байж” гэж цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдэгджээ.
Тоглоом нь шоглоом болсон залууст ямар хариуцлага тооцсон тухай мэдээлээгүй байна.
Германы Гельзенкирхен хотын нэгэн сургуульд энэ сарын 16-ны өдөр найман залуу орж ирээд сурагчдад гар буу тулган сүрдүүлж. Тус сургуулийн нэг багш ойртож ирэн тэднээс юун хүмүүс болох, сургууль дотор юу хийж байгааг нь асуутал тэдний нэг өөдөөс нь бас буу тулгажээ. Эмэгтэй багш зугтаан өөр өрөөнд орж цагдаа дуудсанаар хуулийнхан яаралтай ирж тэдний зургааг нь саатуулж амжсан байна. Гэтэл тэд “сурагчдыг зүгээр айлгах гэсэн юм, буу маань ч жинхэнэ биш” гэж мэдүүлсэн байна.

0 Сэтгэгдэл