96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Сирид оросын бөмбөгдөгч онгоцыг сөнөөжээ

Энэ сарын 24-нд Сирид осолдсон бөмбөгдөгч онгоц Оросын цэргийн нисэх хүчний Су-24 онгоц болохыг ОХУ-ын БХЯ зарлалаа.
Сирийн нутагт Туркийн хилээс холгүй сөнөсөн онгоцны хоёр нисгэгч нь азаар өөрөө шидэгчийн тусламжтай амьд гарсан байна.
CNN телевизийн англи хэл дээрх блогт оросын онгоцыг Туркийн хил зөрчсөний нь төлөө сөнөөсөн, харин онгоц Сирийн хил даваад унасан гэж бичжээ.
Оросын тал болохоороо “Онгоц 6000 метрийн өндөрт нисэх бүхий л хугацаандаа Сирйин нутагт байсан” гэж мэдээлж байна.
Туркийн Ерөнхий сайд Давутоглу өнгөрсөн аравдугаар сарын 17-нд “Туркийн зэвсэгт хүчин улсынхаа агаарын хилийг зөрчсөн онгоцыг шууд устгана” гэж мэдэгдсэн юм.

Энэ хэрэг явдалтай холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Оросын байлдааны онгоц Туркийн хилийг зөрчөөгүй, Сирид “Лалын улс зэвсэгт бүлэглэлийн байрлалд цохилт өгөх ажиллагаанд оролцож байсан” гээд Турк улс ийн онгоцыг нь унагаасан явдлыг “ар нуруунаас хутга шаасан” хэрэг гэлээ.
Түүнийхээр бол өөрийн нь онгоц Туркийн хилээс нэг км-ийн зайд нисч явахад нь туркийн F-16 онгоцноос агаар-агаар ангиллын пуужингаар сөнөөсөн юм байна. Онгоц Туркийн хилээс дөрвөн км-ийн зайд унасан гэнэ.

0 Сэтгэгдэл