Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
Комиссын дэлгүүрээс хямд авсан ч үнэд хүрсэн үнэт 10 зүйл
Зах дээрээс, хуучин зүйл худалдаалдаг комиссын дэлгүүрээс хэд гуравхан доллараар авсан эд зүйл чинь хэдэн арван мянга, сая долларын үнэтэй ховор нандин зүйл байвал яах вэ. Үнэхээр ийм тохиолдол байж тэр зүйл нь дуудлага худалдаагаар асар их үнэд хүрсэн 10 тохиолдол. Гэхдээ энэ тийм ч элбэг тохиолдохгүй л дээ.

2012 онд зураач бүсгүй Бэт Фибек комиссын дэлгүүрээс хоёр зураг 9,99 доллараар худалдаж авсан байна. Түүний найз бүсгүй нь тэр зургийг үзээд абстракт зураач Ильи Болотовскийн зураг болохыг мэджээ. Энэ зураг дуудлага худалдаагаар 34 375 долларын үнэ хүрсэн.

Зак Норрис бол гар дээрээс болон хар зах дээрээс үнэт зүйл хайдаг нэгэн. Эцсийн эцэст тэрээр Jaeger-LeCoultre цаг олоод зургаан доллараар худалдаж авсан ч интернетээр зарлаж 35 мянган долларын үнэ хүргэсэн байна.

Гэр бүлийн хос Шон, Рикки Макэвой хоёр Эшвилл дэх комиссын дэлгүүрээс хуучин цамц хуудалдаж авч. Энэ нь америкийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Винсу Ломбардийн өмсч байсан цамц байснаас тэд дуудлага худалдаагаар 43020 долларын үнэ хүрсэн байна.

Сидней дэх комиссын нэгэн дэлгүүрт австралийн дөрвөн доллараар худалдаалж байсан нэг сонин аяга Sotheby’s –ийн дуудлага худалдаанд 75 640 долларын үнэ хүрчээ. Шинжээчид энэ аягыг хирсний эврээр XYII зуунд хийсэн хятад цом гэж тогтоосон байна.

Breitling Top Time цагийг швейцарийн компани Шон Коннерийн “Бөмбөлгөн аянга” кинонд зориулан тусгайлан хийжээ. Тагнуулч Бонд энэ цагны тусламжтайгаар алан хядагчдын хулгайлсан атомын бөмбөгийг илрүүлдэг. 2013 оны долдугаар сард энэ цагийг 25 фунт стерлингээр худалдаалсан гэдэг.

Америкийн Массачусетсийн 81 настай тэтгэврийн өвгөн 2006 он хуучны нэгэн зургийг гурван доллараар худалдан авч. Жилийн дпараа охин нь уг зургийг дуудлага худалдаанд 20-30 мянган доллараар тавьжээ. Гэтэл фламандын нэрт мастерын XYII зуунд зурсан энэ зураг 190 мянган долларын үнэ хүрсэн байна.

Америк бүсгүй Филадельфийн урлагийн музейд барималч Александр Колдерийн урласан гэсэн хүзүүний зүүлт харжээ. Тэрээр уг нь түүнийг гурван жилийн өмнө хар зах дээрээс худалдаж авсан аж. 2013 оны есдүгээр сард тэрээр уг зүүлтийг 267 750 доллараар худалджээ.

Америкийн Нэшвилл хотын дууны оператор Майкл Спаркс хуучин эд зүйлийн дэлгүүрээс Тусгаар тогтнолын тунхгийн анхны хуулбарыг олж аваад Raynors’ Historical Collectible Auctions-ийн дуудлага худалдаагаар 477 650 доллараар худалджээ.

Филаделфийн нэг иргэн бас 1989 онд хар захаас 1776 оны Тусгаар тогтнолын тунхгийн хуулбар олсноо 1991 онд Sotheby’s-ийн дуудлага худалдаан дээр Дональду Шеерут 2,4 сая долларын үнээр зарсан байна. Харин Дональд Шеер энэ хуулбарыг 2000 онд 8 сая доллараар худалджээ.

Хаягдал төмөр зардаг худалдаачин зах дээрээс нэг зүйлийг 14 мянган доллараар худалдаж авчээ. Уг санаа нь хэд гурван доллар нэмээд зарчих санаа байж. Гэтэл The Telegraph сонинд өнөөх бүтээлийн нь тухай бичсэн байх нь Фабережийн анхны бүтээлийн нэг өндөг гэнэ. Гуравдугаар Александр энэ өндгийг гэргий Мария Федоровнадаа 1887 онд бэлэглэж байжээ. Энэ өндөг дуудлага худалдаагаар 33 сая долларын үнэ хүрсэн.

0 Сэтгэгдэл