Н.Тавинбэх: ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болоогүй
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сард болно
Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
Гангийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллахыг анхаарууллаа
ЗГ: Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар үүрэг даалгавар өглөө
Нийслэл болон аймгийн сургууль, цэцэрлэгт 3324 багшийн сул орон тоо байна
Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт 90 орчим хувьтай байна
Эртний дэлхийн 7 гайхамшгийн нэг Гелиосын хөшөөг дахин босгоно

Эртний дэлхий дахины долоон Гайхамшгийн нэг, грекийн нарны бурхан Гелиосын аварга том баримлыг дахин босгох эрдэмтдийн санаачилсан олон улсын төсөл хэрэгжиж магадгүй байна.
Энэ санааг бүр 15 жилийн өмнө ярьж байсан боловч эдийн засгийн хувьд өнөөдөр л боломжтой болж байгаа гэнэ. Аялал жуулчлалаас орж ирж байгаа сая сая евро нь мянга мянган ажлын байр санхүүжүүлж болох боломжтой юм.
Грек, Испани, Итали, Их Британийн залуу эрдэмтэд, археологч, эдийн засагчид, уран барилгач, браилгын инженерүүд энэ аварга төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө Грекийн эрх баригчдад танилцуулжээ.
Тэднийхээр бол орчин үеийн техник, технологийн ачаар хөшөөг тухайн үеийнхээс нь арай өндөр барьж болно гэнэ.
Тэд анхын байдлаас нь тав дахин өндөр буюу 150 метр өндөр, дотроо музей, номын сан, соёл урлагийн төвүүдтэй байхаар төлөвлөжээ. Дээрээ Нарны бурхны өргөсөн гар дахвь бамбартай хэсэгт ажиглалтын талбай, зоогийн газар байх гэнэ.
Хөшөөг газар хөдлөл, хар салхины хамгаалалттай барьж, гадаргууг нь Нарны бурхныг цахилгаанаар тэжээх тусгай зай хураагуур бүхий эдлэлээр бүрэх юм байна.
Грекийн Родос арал дээрх эртний грекийн Нарны бурхан Гелиосын хөшөө нь 30 метр өндөр, тухайн үедээ дэлхийн хамгийн өндөр байгууламж, эртний дэлхий долоон гайхамшгийн нэг гэж тооцогддог байж.
Нарны бурхан Гелиосын хөшөө
МЭӨ 305 онд Антиохын эзэнт улсын хаан Антигонус I Монофталмус “нэг нүдэт хаан”-ы хүү Македоны I Дмитриус МЭӨ 305 онд 40000 цэрэг бүхий флотоор Родос арал руу дайрчээ. Арлынхан хотоо сайн хамгаалж МЭӨ 304 онд холбоотон Птолемей тусламжтайгаар Дмитриус хөөхөд тэрээр завь, хэрэм нураах тоног төхөөрөмжөө орхин ухарсан байна. Родосынхан ялалтын баяраа тэмдэглэж байх үедээ дайсны орхисон тоног хэрэгслүүдийн нэгнээс 300 талент (өнөөгийн америк долларын ханшаар 150 сая орчим) олжээ. Үүнийг хэрхэн зарцуулах тухай Родосынхан зөвлөлдсөний эцэст дайнд ялалт авчрахад тусалсан нарны бурхан, хамгаалагч Гелиост зориулан, талархал илэрхийлж аварга том хөшөө босгохоор шийдэцгээсэн байна.
Хөшөөг барьсан нь
Тухайн үеийн шинжлэх ухааны тооцооллыг ашиглан Мандраки усан боомтын орох хэсгийн амны 15 м гүн усанд аварга чулуун тулгуур баганууд зоож, хөшөөг байрлуулахаар шийдсэн байна. Хөшөө өөрөө ойролцоогоор 30 м өндөр байхаар тооцоолж төмөр их бие зангидан, дээд хэсэгт нь дохионы галт бамбар асаахуйцаар тооцсон тоосгон цамхаг хийж, гадар хэсгийг нь бүхлээр нь зэс хавтангаар бүрсэн байна. Энэ аварга хөшөөг 12 жилийн турш барьж МЭӨ 280 онд бүрэн дууссан байна.

Сүйрэл
Гелиосийн хөшөө нь 54 жилийн турш сүндэрлээд МЭӨ 208 онд Родос аралд болсон газар хөдлөлтөөр сүйрчээ. Хөшөө өвдөгний хэсгээрээ хугарч, газарт унасан байна. Птолемей III хаан хөшөөг дахин сэргээхэд туслахыг хүссэн боловч Родосчуудын зөнч лам нар Гелиос бурхны хилэнгээр нурсан тул дахин бүтээх хэрэггүй гэж үзэн саналыг зөвшөөрөөгүй байна.

0 Сэтгэгдэл