96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
1111 каратын эрдэнийн чулууг олборложээ
Дэлхийд эрдэнийн чанараар хоёрт орох том алмазыг Ботсвана улсад олсон гэж “Lucara Diamond” компани мэдээллээ.

Ботсвана улсын нийслэл Габороне хотоос хойш 500 кмт орших Карове уурхайд 1111 каратын эрдэнийн чулууг олборлосон байна. Ботсвана улсад олдож буй хамгийн том алмаз бөгөөд мөн нэг зуунаас урт хугацаанд олдсон хамгийн том олдвор юм байна.
3106 каратын “Куллинан” алмазыг 1905 онд Өмнөд Африкаас олборлож, 9 хэсэг хуваасны дийлэнх нь Их Британийн Эрдэнийн титэмд хадгалагдаж байна.
“Нэг зууны хамгийн том олдвор, 1000 гаруй каратын эрдэнийн чулуу олсны ач холбогдлыг хэтрүүлж болохгүй” гэж Канадын алмаз үйлдвэрлэгч “Lucara Diamond” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Уильям Лэмб хэлсэн байна.
Мөн 813 карат, 374 каратын хоёр цагаан алмазыг Карове уурхайгаас олборлосон тухай тэрбээр мэдэгдэв. “Дэлхийн түүхэнд олборлож байсан хоёр дахь, зургаа дахь том алмазыг олсон “Lucara” компанийн хувьд сайхан долоо хоног болж байна” гэж Лэмб нэмж хэлжээ.

0 Сэтгэгдэл