БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Манай гаригийн хамгийн үсэрхэг охин

Тайландын нийслэл Бангкокийн дагуул хотод амьдардаг 11 настай Супатра Сасупфан манай гариг дэрэх хамгийн үсэрхэг охин болж дээд амжилтын Гиннесийн номд оржээ.

Түүний бүхий л нүүр, чих, гар хөл, нуруу бүхэлдээ үсээр бүрхэгдсэн яг л чоно шиг. Хамгийн сонирхолтой нь охин үүндээ ердөө ч гутардаггүй, харин ч энэ төрхөөрөө алдаршсандаа бахархдаг байна. ”Алдарт Гиннесийн номд орсондоо ёстой аз жаргалтай байна. Олон хүн энэ номд орох гэж хичээж зүтгэдэг шүү дээ. Гэтэл надаас хэдхэн асуулт асуугаад л бүртгэж авсан” гэж тэр ярьж байна.
Супатра охин Амбрасын синдроом гэдэг өвчнөөр өвчилсөн манай гаригийн 50 хүний нэг. Гэхдээ охин энэ өвчнөөсөө болж ямар нэгэн зовиур байдаггүй гэжээ. Ганцхан нэг хэсэг хүмүүс түүнийг сармагчин гэж хочилдог байснаа одоо больчихсон гэнэ.
Хүмүүсийн тэгэж хэлэхэд дасчихаж дээ. Тэр бүү хэл нүүрэн дэх үс минь ч надад мэдрэгддэггүй, яахав хэзээ нэг арилах байх л даа гэж байна.

Супатра охин үеийнхнийхээ л нэгэн адил усанд сэлэх, бүжиглэх, найзуудтайгаа тоглох дуртай. Математикт сонирхолтой энэ охин бас нөхөддөө тусалдаг гэнэ. Би эмчийн мэргэжил эзэмшиж хүмүүст тусалдаг хүн болно гэж охины хэлснийг Daily Mail иш татжээ.

Аав нь охиныг нэг сартай байхдаа амьсгалж чаддаггүй байсан, тэгээд хоёр настайдаа хоёр ч мэс засал хийлгэж сайжирсан. Охиноо бусад хүүхдүүд шоглож, доромжлох вий дээ гэж их санаа зовдог байсан, харин охин минь бусадтай үерхэн найзалж олон найзтай болсон гэж ярьжээ. Охины нүүрэн дэх үсийг хусдаг ч маш хурдан ургадаг гэнэ.

0 Сэтгэгдэл